Монголчууд замын түгжрэлд 55 тэрбум төгрөгийг зарцуулж байна
2015/12/23
Улаан баатарчуудын цаг зав, нервийг барсан асуудлын нэг замын түгжрэл. Түгжрэлд бид жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний 2,9 хувьтай тэнцэх хэмжээний бензин шатаадаг гэсэн тоо гарчээ. Тэгвэл энэ судалгааг хэрхэн хийснийг танилцуулъя.
Судалгааг хийхдээ дундаж хөдөлгүүрийн багтаамжтай буюу 1600 мотортой машинаар жишээ авсан. Учир нь ийм хөдөлгүүрийн багтаамжтай тээврийн хэрэгсэл хамгийн их байдаг.
1600 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 1 цаг нормалдах буюу түгжрэлд зогсоход 0,8 литр шатахуун зарцуулдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс тогтоожээ. Нэг литр АИ 92 бензин өнөөдрийн байдлаар 1660 төгрөгийн ханштай. Тэгэхээр 0,8 литрбензин 1328 төгрөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг машин нэг цаг түгжрэхэд 1328 төгрөгийг дэмий үрсэн гэж ойлгож болохоор байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 311 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Үүнээс дугаарын хязгаарлалтадд орсон зэрэг шалтгаанаар 111 мянга нь замын хөдөлгөөнд оролцдоггүй гэж тооцъё. Ойролцоогоор 200 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд өдөр тутам оролцдог.
Тэгэхээр 200 мянган машин нэг цагт 265 сая төгрөг замхруулдаг гэсэн үг.
Нэг сард ажлын 21 хоногтой гэж үзвэл 5 577 600 000 төгрөг болж байна. Түгжрэл хамгийн бага байдаг 7, 8-р сарыг хасвал 55 776 000 000 төгрөг замын түгжрэлд зогсохдоо агаарт дэгдээдэг.
1600сс хөдөлгүүртэй машин түгжрэлд зарцуулдаг шатахуун
1 цагт = 0.8 литр
0.8 литр = 1328 төгрөг
200 мянган машин /1 цагт түгжрэхэд/ = 265 сая төгрөг
Жилд = 55 тэрбум 776 сая төгрөг
Жолооч бүр тээврийн хэрэгслээ хотод их бензин зарцуулж шулуун замд бага шатахуун Хотод их шатахуун зарцуулж байгаагийн гол шалтгаан нь замын түгжрэл. Бидний байх ёстой мэт хүлээн зөвшөөрсөн хот доторх болоод шулуун зам дахь шатахуун зарцуулалтын зөрүүнээс жилдээ 55 тэрбум төгрөг үргүй зарцуулагдаж байна.
Өнөөдөр нийслэлийн дэд бүтэц буруу хийгдсэн, хүн ам нь ихэдсэн нийслэлийн зам ачааллаа дийлэхээ больсон учраас түгжрэл үүссээр байгаа. Нэг талаас жолооч нарын соёл хариуцлагын асуудал яригддаг ч нөгөө талаас Улаанбаатар хотын зохион байгуулалт төлөвлөсөн хэмжээнээсээ хэд дахин хэтэрсэн учир замын түгжрэл жолооч нараас хамаарахгүй байгаа. Ямартай ч дэд бүтцийг сайтар хөгжүүлэх гол замуудыг нэмэгдүүлэх хотын тойрсон хурдны замтай болох шаардлага тулгарчээ.
А.Баярмаа
zochin · 2015/12/24
zunduu zam baria biz dee.maluud chine deeguur ni yavj baij harahgui bna uu. hezee ta nar urd umnu mongol ajilchidiin barisan zamaar yavj baisan yum be. Hunii hiij buteesniig bitgii harluul teneg setguulch bichih yumaa olj yadsan mal chine hend hudaldagdaj heden tugrug avaa yum bol saihan zamaar tugjirch yavaad goloo tsohiogui baihad chi hen be. hudlaa too bodoj gene chamd hen bodoj uguu be.minii medehiin umnuhuusuu arai gaigui tugjirch bgaa shuu.yamar zamaar urd umnu ni yavj bsanaa buu martaarai
Зочин · 2015/12/23
ЭНИЙГ ОЙЛГООД ҮҮЛҮҮД ЗАМ БАРИХГҮЙ ЮМ ДӨӨ
Зочин · 2015/12/23
very good