Манай орны мал сүрэг 55 сая 957 мянгад хүрчээ
2015/12/24
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55957.6 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өссөн байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 3294.6 мянга, үхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хүрчээ.
Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж байна.
Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад малын тоо хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар өсөв.