Дараах байршилд зогсвол машиныг тань ачна
2015/12/25
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хэлэлцэн тогтоолоо.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг танилцуулахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” шинэ хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг баталсан. Шинэ хуулиар НИТХурал нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор заасан. Иймд хуулийг хэрэгжүүлэх, баталсан журмыг мөрдүүлэх зорилгоор энэхүү асуудлыг өргөн барьж байгааг онцлон хэллээ.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас гаргасан журмын дагуу дүрэм зөрчиж зогссон автомашиныг ачиж журамлах, дугуй түгжих арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын шийдвэрээр Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээрх 80 гаруй зориулалтын чирэгч, ачигч автомашин бүхий 14 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, хяналт тавин ажиллаж байгаад 8 сараас түр зогсоосон. Замын хөдөлгөөний түгжрэл, саатал нь иргэдийн бухимдал үүсэх олон талын шалтгаан болж байна. Мөн автомашиныг нь хааж зогссон болон замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг иргэдийн хүсэлтийн дагуу холдуулах шаардлага үүсдэг гэж тайлбарлав.
Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулан батлав. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо. Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000, суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.
Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аасихгүй байхаар тогтоолоо. Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг доорх хүснэгтээс харна уу
№ | Гудамж, зам |
1 | Энхтайваны өргөн чөлөө |
2 | Бага тойруу |
3 | Их сургуулийн гудамж |
4 | Сүхбаатарын гудамж |
5 | Ерөнхий сайд Амарын гудамж |
6 | Анкарагийн гудамж |
7 | Их тойруу |
8 | Олимпийн гудамж |
9 | Сөүлийн гудамж |
10 | Цэрэндоржийн гудамж |
11 | Самбуугийн гудамж |
12 | Эрхүүгийн гудамж |
13 | Залуучуудын өргөн чөлөө |
14 | Токиогийн гудамж |
15 | Нэгдсэн үндэстний гудамж |
16 | Бээжингийн гудамж |
17 | Гэндэнгийн гудамж |
18 | Элчингийн гудамж |
19 | Чагдаржавын гудамж |
20 | Содномын гудамж |
21 | Батмөнхийн гудамж |
22 | Зоригийн гудамж |
23 | Баруун сэлбийн гудамж |
24 | Чойдогийн гудамж |
25 | Жамъян гүний гудамж |
26 | Бөхийн өргөөний зүүн талын зам |
27 | Лааганы гудамж |
28 | Жигжиджавын гудамж |
29 | Төмөрчний гудамж |
30 | Ширэндэвийн гудамж |
31 | Жуулчны гудамж |
32 | Энэбишийн өргөн чөлөө |
33 | Хувьсгалын зам |
34 | Жалханз хутагт Дамдинбазарын гудамж |
35 | Дилав хутагт Жамсранжавын гудамж |
36 | Хасбаатарын гудамж |
37 | Эх нялхсын төв гудамж |
38 | Ард Аюушийн өргөн чөлөө |
39 | Өргөө гудамж |
40 | Жасрайн гудамж |
41 | Замчдын гудамж |
42 | Хатанбаатар Магсаржавын гудамж |
43 | Чингүнжавын гудамж |
44 | Үндсэн хуулийн гудамж |
45 | Амарсанаагийн гудамж |
46 | Энгельсийн гудамж |
47 | Нарны зам |
48 | Усны гудамж |
49 | Цагдаагийн гудамж |
50 | Ногоон нуурын гудамж |
51 | Алтайн гудамж |
52 | Чингэлтэйн өргөн чөлөө |
53 | Дэнжийн мянгын зам |
54 | Да хүрээ гудамж |
55 | Шар хадны гудамж |
56 | Доржийн гудамж |
57 | Намъянжугийн гудамж |
58 | Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж |
59 | Юнескогийн гудамж |
60 | Нийслэл хүрээ өргөн чөлөө |
61 | Их Монгол улсын гудамж |
62 | Чингисийн өргөн чөлөө |
63 | Зайсангийн гудамж |
64 | Дунд голын гудамж |
65 | Гандигийн гудамж |
66 | Шаравын гудамж |
67 | Ажилчны гудамж |
68 | Москвагийн гудамж |
69 | Өнөр хорооллын гудамж |
70 | 10 дугаар хорооллын туслах зам |
71 | Хилчдийн гудамж |
72 | Авто замчдын гудамж |
73 | Барс худалдааны төвийн хойд талын туслах зам |
74 | Богд Жавзандамбын гудамж |
75 | Хуульчдын гудамж |
76 | Раднаабазарын гудамж |
77 | Данзангийн гудамж |
Жич: Дээрх гудамж, замуудад зогсохыг хориглосон тэмдэг байрлуулсан хэсгүүдээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ.
Зочин · 2015/12/26
Arai denduu yuma mashin achij bga ter zaluus bur yliarsan ezen ni irchiheed bhad achaad mungu neheed bdag yum
Зочин · 2015/12/25
Mashin achiltiin company Bat Uuliinhee turj uheh gd bnaa hurdan ustgaj tsaash ni haruulaa
Зочин · 2015/12/25
Зогсоолоо бариагүй байж ачина гэх юм энэ хууль дүрэм хэнд л үйлчлэх юм энгийн ард иргэд бидэнд л үйлчлэнэ ш дээ. сайд түшмэл дарга нарт хэзээ үйлчлэхгүй харин ч тэдний бизнес болж мөнгө угааж ажлаа жгаах юм.Ядаж энэ ачилтын мөнгөөр нэг зогсоол, карма гаргасан гэж дуулаагүй юм байна. Энэ их мөнгө хаашаа хаана байдаг юм хэн ч мэдэхгүй. идэж ууж л байгаа ш дээ
Зочин · 2015/12/25
3-30 minut huleene geed bgaa terni tsagiin hen haraad zogsoj bhuu ene gudamjniihaa achaalliig zamiig tsagdaagiin gazraas asuuj sudalj bgad zarim gudabjaa hasmaar ymaa arail heterhii ym hiih ymaa ehleed zogsooloo beldeed ogchildoo zogsoh gazargui bjij zogsoj bolohgui geed bhii tgd haana zogsoh ym be
Зочин · 2015/12/25
ywah gazar bgaa ymuu novsh gej.
Зочин · 2015/12/25
urdahaasaa ymar ylgaa bgan uniig n buuruulna gd bsan yasan shal hudlaa
Зочин · 2015/12/25
Нэгдүгээр эмнэлгийн арын хашаа Шүүхийн шинжилгээний хашааны үүдэнд эсрэг урсгалд ( баруун гарын дүрэмтэй ) тэмдэг тавьчихаад жижүүр нь дуудлага өгч ачуулдагыг зогсоогоорой Хариуцах эзэн олдохгүй байгаа шүү одоо бол алалцана шүү
Зочин · 2015/12/25
arail ih gudam oruuljee eersdedee ashigtai bulaaltcdahgui gej ter bizee karmaa uhah ajil ulairah baih daa ed
Зочин · 2015/12/25
ОХУ-ын Термок нэрийн Вакум цонхонд зориулагдсан хүйтнийг үл нэвтрүүлэгч,дулаан баригч тусгаарлагчийг ашигласнаар өрөө тасалгааны дулаан 3хэмээр нэмэгддэг.Үнэ:1м нь 7500-10000төг.Утас:95000020