12360117_152366191789528_8466266121172473454_n (1)

12362677_157640481262099_4037679527594118289_o12377739_157640581262089_7707500868995654095_o

2015 оны 12-р сарын 19-нд Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны Шинэ жилийн ёслол “Говийн Баянбүрд” жуулчны баазад болсон бөгөөд энэ баярын арга хэмжээний дараа тус аймгийн төрийн албан хаагч залуу осгож амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Уг баярын арга хэмжээнд оролцогчид тус бүр 60 мянган төгрөгний такс төлсөн ба зохион байгуулагчид нь баярын ширээнүүдийг архиар хэт дүүргэсний улмаас залуус хэтэртлээ ууж согтуурхан, хоорондоо зодолдох явдал ч гарчээ. Тэд жуулчны баазын рестораны хаалга, цонхыг хагалж танхайран, зарим нь бэртэл гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн аж.

Баярт оролцогчдын ихэнх нь төрийн албан хаагчид байсан бөгөөд талийгаач залууг 21-ний өдөр осгож эндсэн байдалтай олсон байна. Уг арга хэмжээнд Таван толгой ХК-ийн Гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, залуучуудын холбооны тэргүүн Р.Сэддорж, аймгийн орлогч дарга н.Нацагдорж, Хаан банкны салбарын захирал Энхбат, Өмнөговь аймгийн Ардчилсан намын Дэд дарга Бяцгансүх, Боловсролын газрын дарга н.Баасанхүү, Худалдан авах ажиллагааны газрын дарга н.Батдорж, Татварын газрын дарга Цог-Өрнөх, Залуучуудын холбооны дарга асан Бадралтхүү, аймгийн арслан Энхтайван нарын хүмүүс байлцсан бөгөөд тэдний зарим нь ч бас замбараагүй нанчилдаан дунд оролцсон бололтой.

Шинэ жилийн энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахдаа урд өмнө нь иймэрхүү замбараагүйтэл үүсгэлгүй, ёс зүйн өндөр түвшинд болж өнгөрдөг байсныг оролцогчид дурдаж байна. Гэвч энэ жилийн арга хэмжээний хувьд, АН-ын залуучуудын хэт аархуу, баярхуу тэмдэглэсний балгаар ийнхүү зодоон цохион, үхэл хагацал дагуулсан гэж нутгийн иргэд дүгнэж байгаа юм. Залуучуудын арга хэмжээ хөтөлж байсан Гавьяат жүжигчин Б.Хүрэлхүү “Ардчилсан шинэ жил болж байна” гэж хэлснээс харахад л нам дагасан хэсэг залуучуудын хийрхэл, улс төржилт хэрээс хэтэрч эмх замбараагүй байдал үүсгэн, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасан гэж ажиглагдаж байна.

Хамгийн харамсалтай идэр залуухан нэгэн иргэн шинэ жилийн баярт оролцсоныхоо төлөө амь үрэгдэж, ар гэрт нь гурван хүүхэд өнчрөн үлдсэн харамсалтай хэрэг явдал болжээ.

Д.Цог


URL: http://www.fact.mn/254971.html

Чухлыг онцлов