ШӨХТГ-ын “амьд түүх” өөрийн хүсэлтээр ажлаа өглөө
2015/12/25
Сонгуулийн жил гарахаас урьтаад олон эрхмүүд ажлаасаа чөлөөлөгдөөд эхэлж байгаа. Тэдний нэг ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаас гаргажээ. А.Ариунболд нь Ц.Нямдорж гишүүнийг ХЗДХЯ-ны сайд байх үеийн бэлтгэгдсэн сайн хуульчдын нэг гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. 10 жилийн түүхтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “амьд түүх” гэж хэлэгддэг тэрээр тус газарт ажиллаж байхдаа Өрсөлдөөний тухай хуулийг УИХ-аар батлуулж чадсанаар монополь компаниудад төр байдгийг мэдрүүлж өгсөн гавьяатай нэгэн. Уг хуулийг баталснаас хойш 2012 онд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нефтийн компаниудад 17.3 тэрбум төгрөгний торгууль тавьж УИХ-д мэдээлэл хийж байсан нь тухайн үедээ жинхэнэ сенсаци болж байсан гэдгийг уншигч та бүхэн санах биз. ШӨХТГ-аас гарч байгаа бодлого шийдвэр, хяналт шалгалт болгоны ард уг хүн ажиллаж байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
үнэнүү · 2015/12/26
Мэдэхгүй л юм бна
шаабар · 2015/12/25
Хаа нэгтээгээс дарамталж байгаад өргөдөл бичүүлсэн байлгүй дээ. Эсвэл их хуралд үзэх гэсэн юм болов уу. Тийм бол ч яахав. Болж л байна.