ТЕГ, ГЕГ, ШӨХТГ-ын дарга нар ажлаа өглөө
2015/12/26
Өчигдөр Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдаанаар өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон хэд хэдэн төрийн албан хаагчийн хүсэлтийг хэлэлцсэн байна. Тодруулбал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн байна.
Харин удаан хугацаанд даргагүй байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар Д.Болдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар, Д.Мөнхтөрийг тус тус томиллоо.
урара · 2015/12/31
мөнхтөр бол чадвартай залуу
ser · 2015/12/27
ariunsang demjij bn sain zaluu
demjigegch · 2015/12/26
zub zub edgeer nuhud ih hyrald uzeed dahij garch irhe sanaatai baigaa um baina demiji baina shuu
naruto · 2015/12/26
ариунсан одоо боль доо чиний төрд гарах гэж юу байдаг юм татвараас хэдэн бор юм хусаа юу
монголын төрд чи юу хийсэн юм бэ