2015 оны 12-р сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд 238 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 97 гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Үүнээс хулгайлах 148, танхайрах- 18, ТХХАБЖЗ гэмт хэрэг 25 бүртгэгдсэн байна.

12-р сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хороон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... гэх караокены гуравдугаар давхраас хүн унаж нас барсан хэрэг гарсан байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд тус газраар үйлчлүүлж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат 21 настай Н, 21 настай Ж нар согтуурсан үедээ төлбөр төлөхөөс зугтахаар цонхоор үсэрчээ. Улмаар Н нас барж, Ж нь гэмтэл авч ГССҮТ-д хүргэгджээ.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа юм байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа