Сар бүрийн 25-ны өдрөөс өмнө ордог байсан хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол буугаагүй байгаа билээ. Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир ийнхүү хүүхдийн мөнгөний санхүүжилтийг шийдэж чадахгүй байгаа ажээ. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно хэмээн албаны эх сурвалж мэдээлэл өгсөн байна. Ямартай ч ирэх оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, 12 дугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох бололтой байна.

Н.Чимэг