МАН-ын бүлгээс Засгийн газарт барих бэлэг өнөөдөр задрах уу?
2015/12/30
УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өнөөдөр өргөн барих гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Тус бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн даваа гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Бид шинэ жилийн баяраар Засгийн газарт сюрприз барина. Бидний бэлгийг хараад ард түмэн УИХ дахь МАН-ын бүлэг үнэн хэллээ гэх болно” гэж мэдэгдсэн. Түүнийг хэлж буй сюрприз нь Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл бөгөөд бэлэгээ өнөөдөр задлах гэж буй бололтой. МАН-ын мэдээллийн дагуу АН-ынхан түргэн авч, хэсэг бүлгээрээ хуралдаж байгаа аж.
Тус намын бүлэг Засгийн газрыг огцруулах үндэслэлээ эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж байсан. Гэтэл түүнийг Засгийн газрыг тэргүүлэх хугацаанд эдийн засгийн үзүүлэлтүүд улам дордсон гэж МАН-ынхан үзэж байгаа юм байна. Мөн олон албан байгууллага аж, ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоож хүнд байдалд орсон нь Засгийн газрын буруутай бодлого, үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн байна. Энэ мэтээр эдийн засгийн үзүүлэлтүүд улам дордож, хариуцлагагүй байдал даамжирсаар байвал Засгийн газрыг огцруулахаас өөр аргагүй гэж тус бүлгийн гишүүд өмнө нь мэдэгдэж байсан билээ.
МАН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах үндэслэлийг эдийн засагтай холбон тайлбарлаж байгаа ч цаад санаа нь сонгууль угтсан улс төрийн шоуг хийж байна хэмээн хардах хүмүүс ч байна. Тодруулбал, сонгуулиас өмнө Засгийн газрыг огцруулж АН-ын дотор нь зодолдуулах цаашлаад муухай харагдуулах тактик ч байж мэдэх юм. Цаашлаад олон нийтийн санаа бодлыг АН-ын эсрэг эргүүлэх оролдлого гэж хардах ч хүмүүс байна.
МАН Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны дараагаар тэднийг МАХН-ынхан түрэх бололтой. Үндсэндээ МАН, МАХН хоёр нийлж Засгийн газрыг огцруулахаар шулуудсан гэх мэдээлэл байна. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг харах үлдлээ.
www.24tsag.mn
зочин · 2015/12/31
ан хүүхэдийн 20000 хүүхэд бүрийг алга үзэж байгаа юм чини ийм сүпэрииз барих хэрэгтэй гэхдээ ман худал шоовуу болгоод хаядаг тал байгаа шүү үнэхээр ард түмнээ бодож байгаа юм бол доривтой юм хийх хэрэгтэй ард түмэн энэ жил зөв сонголт хийнэ
zochin · 2015/12/30
Zov zov.Tosobiin bvh dansig haaj bvgd ortoi garahaar bollooo.Ene ZGazar bvtehgvi.Erthen solihgvidee oroitchih yum.Udah tusam dordood bna yana daa.
Зочин · 2015/12/30
Монгол улсын Ерөнхий сайд асан Дашийн БЯМБАСҮРЭН: Ийм Засгийн газартай нэг ч хонож болохгүй ...
Зочин · 2015/12/30
mash zov amidral ulam hetsyydlee
Зочин · 2015/12/30
Zebee Zeb
Зочин · 2015/12/30
bolj bna zow l shiideerei uragshaa