УИХ дахь бие даагч гишүүдийн нэг С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулагдсан цагаас нь үйл ажиллагааг нь дэмжиж, хамтран ажиллаж байгаа илэрхийлсээр ирсэн. Түүний хувьд ирэх сонгуулиар Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшинэ, дэвшихгүй гэдэг яриа удтал үргэлжилсний эцэст тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар гишүүн Дарханаас шинэ намын нэрээр дахин нэр дэвшихээ батлав.

Хүн дээд төвтэй үзэл бодлоо тунхаглаж буй Хөдөлмөрийн үндэсний намд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон Богд хаант Монгол Улсыг байгуулсан баярын өдрөөр буюу өчигдөр морин цагт элсч, намын батлахаа гардаж авсан нь энэ. Ингээд УИХ дахь гурван бие даагч гишүүний нэг С.Ганбаатар намд харьяалагдлаа.

С.МӨНХ

http://www.newscom.mn/