Г.Шийлэгдамба батлан даалтад гарчээ
2016/01/03
Г.Шийлэгдамба 12 сарын 31-нд батлан даалтанд гарсан байна Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба 12 сарын 31-нд батлан даалтанд гарсан байна. Түүнийг авилга авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас хорих 461-р ангид 2 сарын хугацаагаар саатуулан шалгаж байсан билээ. 60 хоногийн хугацаа дууссан тул оны өмнө ийнхүү батлан даалтанд гаргасан байна.Энэ талаар түүний өмгөөлөгчөөс нь тордуулхад Г.Шийлэгдамбын саатуулагдан шалгагдах хуулийн хугацаа дууссан тул оны өмнө буюу 12 сарын 31-нд батлан даалтанд гарсан гэсэн байна. Мөн түүний өмгөөлөгч хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байгаа онц их хэмжээний авилга авсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид хэргийн мөрдөн байцаалт гадуур явагдана гэжээ.
зочин · 2016/01/04
шудрага зүйл гэж алга даа манайд нэг хэсэг бөөн шуугиан болгоод л замхарна хийгээгүй бол хүн ингэж битгий хохироо хийсэн бол олигтой шийтгэ хийсэн ажил ховор байна шүү та нарт.