Улсын хэмжээнд 890 орон гэргүй иргэд байна
2016/01/04
Үндэсний статикийн хорооноос шинэ оны өмнөхөн Монгол Улсын хэмжээнд байгаа орон гэргүй иргэдийг тоолжээ. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын хүрээнд аймаг, нийслэлийн тооллогын комисс цагдаагийн байгууллагатай хамтран орон гэргүй иргэдийг тоолох ажлыг 2015 оны 12 сарын 27-нд дуусгавар болгожээ. Улсын хэмжээнд 890 орон гэргүй иргэд тооллогод хамрагдсан байна. Тоолох ажлын үед цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс гадна иргэний бүртгэлийн байгууллагын төлөөлөл оролцож бичиг, баримтын тодруулга хийхэд хамтран ажиллажээ.
Цаашид тооллогоор огт бичиг баримтгүй орон гэргүй иргэдийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.