Зүс таних хүнтэй архидаж гэрээс нь зурагт, гар утсыг нь хулгайлжээ
2016/01/04
2015 оны 12-р сарын 31-нээс 2016 оны 01-р сарын 03-ны өдрийн хугацаанд цагдаагийн байгууллагад 245 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 118 гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг олж тогтоон мөрдөн байцаалтын ажил хийгдэж байна. Тодруулбал, хулгайлах төрлийн 133, танхайрах 22, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөн 31 хэрэг тус тус бүртгэгджээ.
2015-2016 онд шилжих шөнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад харьцангуй тайван байсан. Онц ноцтой гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй тайван байсан.
Энэ сарын 02-03-нд шилжих шөнө БГД-ийн 18-р хороонд оршин суух Б –г согтуу байхад хамт архи уусан зүс таних О гэгч эмэгтэй 42 инчийн зурагт, гар утас зэргийг нь хулгайлсан байна. Уг хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.