Сэрэмжлүүлэг: Согтуугаар хүн хутгалсан хоёр хэрэг бүртгэгдлээ
2016/01/04
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар бусдыг хутгалсан хэрэг хоёр бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 10-р хороонд 2015 оны 12-р сарын 31-ны өдөр иргэн Э /31 настай эр/-ын зүүн суга болон шуунд Г /эр 42 настай/ согтуурсан үедээ 2 удаа хутгалж танхайрсан байна. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа юм байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 13-р хороо “Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл өнөөдөр ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад ХУД-ийн 4-р хороонд суух Б /эр 38 настай/-г хамт архи уусан СБД-ийн 14- хороонд суух Б /эр 36 настай/ согтуурсан байх үедээ баруун далан тус газар хутгалж гэмтээгээд зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж баривчилж, хэргийг Сүхбаатах дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа ажээ.