Б.Элбэгжаргал: Осолд орсон алба хаагчдын биеийн ерөнхий байдал сайн байгаа
2016/01/05
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг 2015 оны 12-р сарын 24-ны өдрийн 20:30 цагт шөнийн дадлагын нислэг үйлдэж явах үедээ осолдсон талаар бид мэдээлж байсан. Осол болох үед нисдэг тэргэнд 11 нисгэгч явсан бөгөөд борттехникч нь газар дээрээ нас барсан.
Улмаар ослын улмаас гэмтсэн 10 албан хаагчийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмлэгт хүргэсэн. Өнөөдрийн байдлаар таван хүн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар БХХСАХНЭ-ийн дарга, ерөнхий эмч, Хурандаа Б.Элбэгжаргалаас тодруулахад: “Ослын улмаас 10 хүн хэвтэн эмчлүүлснээс өнөөдрийн байдлаар таван хүн эмнэлгээс гарсан. Таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Яаралтайгаар хоёр, яаралгүйгээр гурван хүн хагалгаанд орсон. Өөрөөр хэлбэл нэг хүн эрүүний хагалгаанд, дөрвөн хүн хөлийн тулгуур эрхтний хагалгаанд орсон байгаа. Мэс заслын болон эмийн эмчилгээ хийж байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн ерөнхий байдал сайн байгаа. Тиймээс дөрвөн хүн энэ долоо хоногт эмнэлэгээс гарна. Харин үлдэж байгаа нэг хүний шилбэний яс бяцарсан, эмчилгээ хийгдэж байгаа” гэв.
А.Баярмаа