Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим томилгоог хийсэн байна. Тодруулбал энэ жилээс нэгдэж байгаа Гааль болон Татварын ерөний газрын даргаар Сангийн дэд сайд асан С.Пүрэвийг томилсон байна.

Түүнтэй хамт уг газрын Гааль хариуцсан орлогчоор н.Энхцогт, Татвар хариуцсан орлогчоор н.Даваасүрэн, Боомт хариуцсан орлогч захирлаар н.Бэхбат нар томилогджээ.

Томилгоо хийгдсэн дараагийн газар нь Бүртгэл, статистикийн газар юм. Өөрөөр хэлбэл энэ жилээс Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж Бүртгэл, статистикийн газар хэмээн нэрлэх болсон. Уг газрын даргаар С.Мэндсайханыг томилжээ. Тус газрын орлогч даргаар нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг тус тус томилсон байна.

Засгийн газрын томилгооны талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа