2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Уг мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн 1 ой 7 сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж байна.

Хүүхдээ орхиж явсан эхэд Эрүүгийн хуулийн 117-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх тухай байдаг бөгөөд уг заалтад "Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ." гэж заажээ.

Харин охины хувьд Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу Эх нялхаст хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

 

А.Баярмаа