Дараах 17 тохиолдолд жолоочийн 10 онооноос хасна
2016/01/06
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчлэн батлагдсан хууль 2015 оны 9-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. ЗХАБТХуулийн 8.3-т Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу Хууль зүйн сайдын 2015 оны 08-р сарын 28-ний өдрийн А-187 тоот Жолооч нарын зөрчлийн оноо тооцох журам батлагдан гарсан.
Энэ журмын зорилго нь: Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад журмын зорилго оршино. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хүртэл хасна гэж тус журманд орсон. Одоогоор техник технологын шинэчлэлийн ажил хийгдэж байгаа учраас мөрдөж эхлээгүй байна. 2016 оны 2-р сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Журманд заагдсанаар жолооч бүр 10 оноотой байх ба ямар зөрчил гаргасан гэдгээс шалтгаалан дараах байдлаар оноо хасагдана.
- Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид - 2 оноо.
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид - 1 оноо.
- 3.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид - 2 оноо.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид - 1 оноо.
- Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид - 2 оноо.
- Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид - 2 оноо.
- Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид - 3 оноо.
- Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид - 2 оноо.
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолоочид - 1 оноо.
- Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид - 1 оноо.
- Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид - 1оноо.
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд - 2 оноо.
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид - 2 оноо;
- Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид - 2 оноо;
- Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид - 3 оноо;
- Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид - 1 оноо;
- Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид - 1 оноо.
Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна. Жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү журмын урамшуулалд хамаарахгүй. Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.
Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.
Зочин · 2016/01/12
ARAIL BISHEEE IIM BHDA YHAWDE ARAIL DENDEJ BNA BI SAYHAN 3 UDAA TORGUULSAN 86. 86. 46 UUL NI TSAGDAANAR NEG 2 R UDAAA SANUULWAL ZVGEER BNAAAA
Зочин · 2016/01/10
Ter huuli zohiogod bga hvmvvs odoo boliochee uls ornoo shn bolgoj chadahgvi bj yu zohiogod bga ard irgedee shulah ymandaa vnheer sain yma balaa huuliudaa odoo bolimoor ym
Зочин · 2016/01/09
Shal sonin yum hiih yum zgr l mungugui medelgui humuus mashin bitgii unaal gj bga yum bishoo
Зочин · 2016/01/08
Erh medeltei hvmvvst adilhan vilchilj chadhuu
Ganaa · 2016/01/07
Ehleed joloochin ayulgvu zorchih nohtsol baidlig ni sain hangaj ogoh heregtei shtee gulgaa halitargaa chin hetsvv bn shvvdee hensanaatai
Зочин · 2016/01/07
unen teneg yum asuudag garuudaa yu gej mashin dotor x.malgai umsux we dee mototsikl unaxdaa umsuugui toxioldold shuudee
Зочин · 2016/01/07
arai denduu yumaa huuli huuli geed ard irgedee hohirooj bolohgui shuu dee erh medeltenguud ni mashin bariad huulia zorchij l bgaa shuu dee ted nart huuli uilchlehgui bolohoor l .............................
Зочин · 2016/01/07
Mashin dotor bas hamgaaltiin malgai umsuj ywhiimuu ?
Зочин · 2016/01/07
Iimrhv hogiin hogiin dvrem juram batlhaa bolimoor yum. ymar joohn hvvhdiin togloom bishdee
Зочин · 2016/01/07
Дэмжихгүйээ бид амьдрах хэрэгтэй "ШИЙТГҮҮЛЭХ" биш
umbuu · 2016/01/07
Zuger l huuli bn shd huulia zorchihgu l bl sanaa zowod bh yu bsin irgedinhe ami nas eruul mendiin toloo l iim huuli gargaj bga bzde trnes aan yadgiin ta nar durara bai uhsen ch tahir dutuu blsonch hend hamatai ym gewel bs boloh l bzdee
Зочин · 2016/01/07
tor yag l hulgaich nohoi shig boljee deerees ni ene tend hulgain kamer taviad hurd hemjeed hurtle torguuli tavidag balson bnalee shuu humuusee yanz yanzaar avah gej uzej l bna daa hogin amitad
Зочин · 2016/01/07
deerh 17 tohioldol bol zamiin hudluguunii naad zahiin engiin durem l bain shuu dee. durem zurchihgui yavchij boldoggui yum uu? zamiin hudluguund arai l buduuleg oroltsdog jolooch nar yavgan yavj baival humuust ch ter uurt ni ch ter deer biz dee.
nandia · 2016/01/07
Yuni malgai we bas kkk...????
Zochin · 2016/01/07
Estoi xogiin ym bna barag l odoo ywgan ywaxad xvrtel erx xasaj onoo uguxiin bn l da udkv
Зочин · 2016/01/06
daramt ch ih yum daa neereel mongol uls bidend vnegvi mashin ugchuud enge teg gesen bol bielvvlexsen getel huruu humsaa huglan baij olj awsan mashinaa tuhtaich unaj bolohgvi evgvihen hudulbul torguuli eron mongoloos uur ulsad ingej irgedee doromjilson boolchilson iim huulitai oron law bhgvi baih ...... ... . .. . . .. ene bol turiin emgenel .. gvneee emgenej baina .....vneheer xuh tenger gej baidag bol muu mongoloo awarj bolgoo gadnii heden erliiz nowshnuudaas yal asuuhaar irj bolgoo
Зочин · 2016/01/06
Arai heterhii ard irgedee shulj muljih zorilgotoi hatuu juram bn.
Zochin a · 2016/01/06
Tarvaraa toloood uursduu munguuruu awchaad mashinaa durara unaj chadxgui ym bn l daa.tor bidend mashin awj ogj ynuulaad bgaa bishdee soliortson ymaa .ene deed medeltnuud chin uursduu mashina baridguu blxoor dood ydarsan xumuus l xoxirch bgaam bn l daa.ard irgedee tsn shulj xanadfyi yls ve
Зочин · 2016/01/06
ter bus zuun geeed bas yun malgai garaad irwee ??
Зочин · 2016/01/06
tegeed torgohoo bolij bgaa ymuu. zahirgaanii arga hemjeeg davharduulj avdaggui huulitai ymsan