Зэвсэглэн оргосон цэргүүдийн талаар ХХЕГ-аас мэдээлэл хийлээ
2016/01/07
Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч Г, Б нар 2016.01.06-ны өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон зөрчил гарлаа.
Энэ хоёр байлдагч 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 23.00 цагаас, нэгдүгээр сарын 06-ны өдрийн 07.00 цаг хүртэл хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн боловч тогтсон хугацаандаа харуулын байрлалдаа ирээгүй бөгөөд байрлалаа орхин оргосон нь тогтоогдсон. Тухайн цэргийн алба хаагчид нь байлдагч хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна.
Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй нягт хамтран ажилласаны үр дүнд уг хугацаат цэргийн албан хаагчдыг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулсан. Тухайн хугацаат цэргийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Ямар шалтгааны улмаас хилийн манаагаа орхин оргох болсоныг тогтоохоор ХХЕГ-аас иж бүрэн тусгай бүлэг томилогдон хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
123 · 2016/01/08
shalgaad shalgaad hariult ni urid gargaj baisan dugneltuudtei ijil garna bizdee
1 · 2016/01/07
хил хязгаараа бэхжүүлэх, орчин үеийн техник, технологоор хангах, орчин үеийн ертөнцтэй хөл нийлүүлхгүй бол 20, 30 жилийн өмнөх намайг хил дээр алба хаахад байсан нөгөөл: тушаал аваад жалганд очоод унтаад өгдөг шинэ цэргүүд, нуруугы нь авасан морь, хамрыг сэтэлсэн тэмээтэй хилийн манаа ийм байж яаж хил хамгаалана гэж ярих юм бэ... Тэгээд баахан бөхчүүдийг цалинжуулаад хил хамгаалалтад очих ёстой нөгөө мөнгө хэдэн бөхчүүдийг тэжээгээд хилийн манаа явган явдаг ийм тогтолцоотой байхад хил хамгаалах гэж.....120 гаруй бөхчүүд офицер, ахлагчын орон тоон дээр цалинжаад сард.... 1 бөх 800,0000 аас 1500,000 мянган төгрөг жилээр 15 сая төгрөг 120 бөх дунджаар жилд 1.872,000,000 төгрөг энэ мөнгөөр заставуудыг 60 ширхэг УАЗ 469 хангах тооцоо гарч байна шүү дээ,,,,,, зарим нь хилд дээр очиж хилийн манаа улсын хил гэж юу байдгыг мэддэхгүй .... тэгвэл хилийн манаа явган явахгүй ингээд хил хамгаалалтаа шинэчлээд ирвэл байдал сайжраад цэргүүд оргох, амиа хорлох гэмт хэрэг багасана шүү дээ
шаабар · 2016/01/07
Ойрхон болохоор гэртээ харьчихаад амжаад ирнэ л гэж тэнэглэсэн байх даа. Харин хүний машин дээрэмдсэн нь асуудлыг ноцтой болгож дээ. Эх орноосоо урвасан л гэж үзэхээс аргагүй. Бяд муутай л эрчүүд байж дээ. Эцэг эхдээ нутаг усандаа гай тариад цэргийн нэр хүнд унагаагаад. Хариуцлагаа хүлээхээс яахав. Оргох шалтгааныг нь зөв олох хэрэгтэй юм даа.