Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо
2016/01/07
Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2015 оны нэгдүгээр сарын 5-нд А/02 тоот тушаал гаргажээ. Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид 1-р сарын 19-өөс 2-р сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 1-р сарын 12-осс 1-р сарын 25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид 1-р сарын 12-оос 1-р сарын 18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид 3-р сарын 29-өөс 4-р сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид 3-р сарын 15-аас 3-р сарын 28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах юм байна.
Зочин · 2016/01/08
2r uliralin amralt baga dund angid adilhan bhad yasan ym be hodooni hvmvvsd boon zardal 2 taslaj hvvhdee awhad
Зочин · 2016/01/07
Уламжлалт баяруудаар урт амарвал ядаж ураг төрөлөө мэдэж, өв уламжлалаа сурах байх даа. Дандаа л цагаан сараар хичээллэж байх юм. Бусад улсын жишигийг хар л даа.
zochin · 2016/01/07
Uwuliin amralt baga hawar ert amraawal zvgeer bh gej bodoj bn
Зочин · 2016/01/07
bravo