Согтуу жолооч явган зорчигч мөргөж амь насыг нь хохироожээ
2016/01/08
2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 269 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 217 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5 бүртгэгдэж 1 хүн нас барж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-6, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 4, явган зорчигч0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, 5 буудлын Фортуна авто сэлбэгийн дэлгүүрийн зүүн замд Chevrolit Cruze маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 25 настай эмэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон байна. 55 настай М нь өдрийн цагаар согтуу жолоо барьж явган хүний замаар явж байсан эмэгтэйг мөргөсний улмаас авто замын хажуугийн төмөр хашлаганы завсар чихэгдэж нас барсан байна. Нас барсан Ж /25 настай, эмэгтэй, жирэмсэн/-ийн цогцсыг төмөр хашлаганаас гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн замд Т.Chaser маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 16 настай эмэгтэй Д нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
irgen · 2016/01/09
Sogtuu yavaj hun alaad bhda yadgiin be hun alh geel sogtuu l yavaj bhgui yu tenguud hunii aris numursun novshuid hun durst tenguudiig
Зочин · 2016/01/08
ялын санкц сул бол гэмт хэргийг хазаарлаж чадахгүй. арабууд бас арабын баян орнуудад байгаа гадны цагаач нар дампуу талдаа хүмүүс гэхдээ тэнд хулгай бараг гардаггүй нь хулгайчийн гарын тас огтолдог шариатын хатуу хууль хэрэгждэгтэй холбоотой. манайд согтуу машин барьж явсан хүний эрхийг хаслаа гээд нөгөө хүн үнэмлэхгүй 2 жил машин бариад явж л байдаг.
Зочин · 2016/01/08
Муу новш жирэмсэн дайрч алаад согтуугаар шүү хайран хүмүүс