Шинэ он гарсаар Дорнод аймгийн нийт нутгаар өдөр алгасалгүй цас хялмаалан орсноос нийт нутгаар цасан бүрхүүл тогтож цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Одоогоор хамгийн анхаарал татсан нь Матад сум. Тус суманд орсон цас зузаан, нягт байгаагаас бог мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болжээ. Аймгийн хэмжээнд аймаг дундын отрын нөөц бэлчээр 124,0 мянган га, суманд 1,3 сая га бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөн тэмдэгжүүлсэн. Харин энэ нөөц бэлчээрийг журмын дагуу дөрөвдүгээр сар хүртэл иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр ашиглуулж эхэлжээ. Өнгөрсөн онд тус аймгийн нөөц бэлчээрийн 48,2 хувь нь шатаж ашиглах боломжгүй болсон юм. Дорнод аймгийн хэмжээнд малын тоо толгой өнгөрсөн оноос 160 гаруй мянган толгойгоор өссөн байна. 2015 оны жилийн эцсийн мал тоолллогоор 1,5 сая мал тоолуулснаас хамгийн олон нь хонь байсан бол хамгийн цөөн нь тэмээ байна.

Т.Буянаа