Ирвэс хамгаалагч залуугийн үхлийн шалтгаан удахгүй ил болно
2016/01/13
Манай хууль хяналтын байгууллага тэр дундаа цагдаагийн алба хаагчид илрүүлнэ гэсэн хэргээ заавал илрүүлдэг. Тиймээс ч олон нийт өнгөрсөн сарын 5-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан Ирвэс хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгаан хийгээд алуурчдыг хурдан олно гэдэгт нь итгэж буй юм. Түүнчлэн зарим нэг иргэдийн зүгээс энэхүү хэргийг анхнаасаа төвийн цагдаа нар мөрдсөн бол өнөөдөр шийдэгдчих байсан гэж ярьж байгаа.
Ингэж хэлэхийн учир нь талийгаачийг амиа алдсны дараа Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс үхлийн шалтгааныг тогтоохдоо “Амиа хорлосон” хэмээн үзсэн нь олны эгдүүцлийг дээд цэгт нь хүргэсэн юм. Тиймээс л талийгаачийн аав болон байгаль хамгаалах сангийнхан түүнийг яав ч амиа хорлох хүн биш хэмээн мэдээлэл хийж байсан удаатай.
Харин ч энэ хэрэг нэг хэсэгтээ нам дарагдаж байгаад өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн анхаарлын төвд орж эрх баригчид болон цагдаагийн нөлөө бүхий эрхмүүд сая л нэг анзаарах сөхөөтэй болсон юм. Түүнчлэн талийгаачийн аав Төмөрсүхийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлж буй өмгөөлөгч Ц.Баасандорж ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингист долоон зүйл бүхий хүсэлт хүртэл илгээж байсан. Тиймээс л Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Хөвсгөл аймгуудад очиж, хэргийн газар дээр нь шалгаж буй. Хамгийн гол нь талийгаач амьд байхдаа хэд хэдэн удаагийн халдлагад өртөж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан ч, гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсан тухайг талийгаачийн ар гэрийнхэн мэдээлсэн.
Түүнчлэн Улсын Ерөнхий прокурор Г.Энх-Амгалан энэ хэргийн үнэн учрыг олж яаралтай асуудлыг шийд гэдэг үүргийг өгчихөөд байгаа юм. Тиймээс л энэ хэрэг удахгүй илэрч эх орноо, байгалиа хамгаалан явж байсан эгэл ардын хүүг хэн гэгч этгээд хөнөөсөн бэ гэдэг нь удахгүй тодорно хэмээн олон хүн итгэсэн хэрэг. Түүнчлэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас хүслээ.
Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл энэ сарын эхээр Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний үхлийг Цагдаагийн байгууллага гадны нөлөөгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргасанд ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдүүцэн хүлээж авсан. Хамгийн гол нь талийгаач ердөө 27 насандаа өөд болсон гэхээр үнэхээр харамсалтай. Тэрээр Тосон Бумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын өрөм тавиулахгүй хэмээн тэмцдэг байснаас болж түүнд олон удаа үл таних хүмүүсээс дарамт шахалт ирээд зогсохгүй амь насанд нь заналхийлж, дөрвөн ч удаа халдлагад өртсөн тухайг нь түүний Г.Төмөрсүх гуай хэвлэлд ярьсан байда юм.
Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлийн 20 гаруй судлаач, ажилтнууд талийгчийн үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тодорхойлж түүний үйл хэргийг залгуулахыг ч эрх баригчдаас хүүсэн байдаг юм. Мөн тэрээр Монгол улсдаа бус дэлхийд танигдсан эрхэм хүн байсан гэдгийг нь өчигдөр нэгэн үйл явдал болсон юм. Тодруулбал, дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог "2015 Helen Freeman Awards" шагналыг нэхэн олгож, өчигдөр ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн билээ.
Талийгчийн хайрлаж хамгаалж байсан Өмнөговь аймгийн нутаг дахь Тосон Бумбын нуруунд ховордож, улаан номонд орсон ирвэсийн тоо толгой ердөө 22 ширхэг үлдсэн учраас тэрээр уул уурхайн компаниудаас энэхүү амьтны хойшдын ирээдүйг аварч хамгаалахаар цогтой тэмцдэг байсан гэж түүний ойр дотныхон нь төдийгүй цахим ерөнцөөр түүнийг таньдаг хүн болгон өөр, өөрсдийнхөө сэтэгэгдлийг илэрхийлж байсан.
Ямартай ч энэ бүхний эцэст талийгаачийн төрсөн дүү Т.Мөнх-Оргил өөрийн фэйсбүүк хуудсандаа “Манай гэр бүлийн зүгээс Өмнө-Говь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн дарга Төрбат гэгчийг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн. Хэрвээ тус аймгийн газрынхан талийгаачид тухайн үед үхэлд хүргэж болзошгүй олон сүрдүүлэг ирж байхад яагаад энэ асуудлыг анхааралдаа авч хэргийг нэг мөр болгоогүй юм бол гэдэг нь хачирхалтай.
Тиймээс л талийгаачийн ар гэрийнхэн 27-хон настай хүүгээ яав ч өөрийнхөө амийг егүүтгэх хүн биш гэж үзсэн нь үнэний ортой. Тиймээс талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу эсвэл амиа хорлосон уу гэдгийг нь тогтоох нь чухал байгаа юм.
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Зочин · 2016/01/14
Завьтай хүмүүс энэ залууд хүчээр архи амруу нь цутгаж усанд живүүлж алсан тэгээд хууль цагдаа нь шүүх нь архичин болгож амиа хорлож усанд жживсэн
Зочин · 2016/01/14
ene hergiin jinhen ezen hezee ch oldohgvi uuriinhuu umnuus neg hvniig hiij l taaran hvn alj chadsiim chini hujaa nariin gar orson ch baij meden vgvma ghed hiisen hvn ni tsagdaagin amiim hamhij chadhaar gar baigaa huuli gedeg ugaas 2 gvvrnii naan vilchilj tsaan ni zohiodiim chin
Зочин · 2016/01/13
ugaasaa Mongoliin tsagdaa mungutei alban tushaaltai khumuust uilchildeg avilga khel khakhuulid idegdsen yadarsan ard tumendee erleg tiim l novshnuud bdagshtee
Khereg todorkhoi bol shalgaj shiidsen bolj tsol shagnal avna todorkhoi bus eedree tuvegtei khergiig ene meteer khaadag ni Mongoliin tsagdaagiin baiguullagiin unen dur turkh
Зочин · 2016/01/13
Har uhaanaar bodhod baritsaalaad ami nasiig ni hunuuh baisan ym bol ter humuus ni utsaar ni bichleg hiilgeel suuj baidag l ym baih daa.Hamgiin turuund l utsiig ni ustgamaar ym
Зочин · 2016/01/13
hahaha
Зочин · 2016/01/13
TER TSAGDAAGIIN DARGA YU CH HIIHGUI BAISAAR BGAAD ENE ZALUUG ALUULSAN BNSHDEEE URID NI OCHNOON HUTGALJ BHAD YU HIIDGUI HAASHAA YNZIIN TSAGDAAGIIN GAZAR VEE TER CHINE.
Зочин · 2016/01/13
ih l sonin sanagdaad bgaa yum.ter bichleg neg hun ch yum shig, enuugeer dalimduulj hen neg ni uls turiin shou hiinedee
Зочин · 2016/01/13
Үнэн ялна