Л.Гансүх нарын гомдлыг шvvх хvлээн авсангvй
2016/01/22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шvvхээс 4.5 жилийн хорих ял оноогоод байгаа. Тиймээс тэрбээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн.
Улмаар гомдлоо гаргаж, өмгөөлөгч Н.Цэндсүрэнгээрээ шүүхэд хүргүүлсэн ч түүний гомдлыг анхан шатны шүүх хүлээн аваагүй байна. Дээд шүүхэд гомдол гаргахдаа заавал анхан шатны шүүхээр дамжуулдаг журамтай. Энэ дагуу анхан шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн ч хүлээн аваагvй аж. Шүүх гомдлыг хүлээн аваагүй шалтгаанаа "Л.Гансүх нь гомдлоо бичээд хамгийн сүүлийн хуудас дээрээ гарын үсэг зурсан, мөн хоригдож буй ангийн даргын гарын үсэг тамга тэмдэг байхгvй. Уг нь гомдлын бүх хуудас дээр гарын үсэг зурж, хоригдож буй ангийн даргын гарын үсэг тамга, тэмдгийг даруулсан байх естой" гэжээ. Гэвч хуулинд энэ тухай заагаагvй бөгөөд дээрх журам заалт байдаггүй аж. Мөн давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхийн ялын тогтоолыг энэ сарын 8-нд өөрт нь гардуулсан боловч тогтоол дээрээ нэгдүгээр сарын 6 гэж бичсэн байжээ. Ингэснээр Дээд шvvхэд хандах 14 хоногийн хугацаа нь өнгөрсөн лхагва гаригт буюу уржигдар дууссан байна. Ялын тогтоол дээр он сарыг зөв бичсэн бол Дээд шүүхэд хандах хугацаа өнөөдөр дуусах естой байжээ. Юутай ч хуулинд байхгvй зүйл ярьж гомдлыг хүлээн авалгүй, мөн тогтоол дээр он сарыг буруу бичиж, Дээд шүүхэд хандах хугацааг төөрөгдүүлсэнд Л.Гансүх ихэд гомдолтой байгаа аж.
Дашрамд дурдахад, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ялтныг хорих ангид хуваарилдаг. Энэ дагуу Л.Гансүхийг ШШГЕГ-ын харьяа хорих 415 дугаар анги буюу Мөнгөнморьтод хуваарилсан байна. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган ялласан юм.
Зочин · 2016/01/22
Монголд энэрэнгүй шүүх байхгүй
ЗОЧИН · 2016/01/22
АН ӨӨРСДӨӨ Л ХҮМҮҮСЭЭ ШОРОНД ХИЙЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ. ЭНЭ ЭЛБЭГДОРЖИД ИХ УЧИР БАЙНА ДАА. ХУРДАН ЗАЙЛБАЛ ТААРНА.
Зочин · 2016/01/22
gansuh nart dahin shuuhdeh erh bhgui e. harin ch hungun yal ugsun. AN turd garaad massaar ard tumniig hamarsan ashig oloh arga olon garch irsen shuu de. Zah zeeliin niigemd ardchilal anh uursnuu oruulaa biz dee, zah zeeliin ued hereglegch niilegchees hamaaraad buteegdehuunii uniig zah zeel uuruu togtoodog shuu dee.ene haritsaanii dunduur tur orj irbel ashig sonirhol l uusne gesen ug,Nuursen dundaas terdumaar toologdohoor ashig olsonii har gai. Nuursnees gadna suragch porm, hognii nogoon uut, Tsagdaagiin duremt hubtsas, mongoliin buh dgush nart komiyuter uguh geh met ene bugdiin tsaana ashig sonirhol neleen bgaa shuu, uuniig shalgaad bas Ganhuyag shig tom bossuudiig ni shorond horiosoi, ard tumniig bolood turiig hohirolgui bolgoosoi, Suragch porm gehed l bagsh etseg ehuudiig shahsaar bgaad hyamd daabuugaar hiisen duremt hubtsasiig yaduu bayan yalgaagui uh suragchdad ugsun. Ene bugdiin tsaana ashig sonirhol asar ih bga shuu.
Зочин · 2016/01/22
Гансүх болон түүний талынханд. Та нар асар их мөнгө идэж шамшигдуулсан шүү дээ. Харин ч гайгүй ял өгсөн шүү дээ. Та нар ингэж байж ялаа нэмүүлэх вий дээ.
Зочин · 2016/01/22
Hereg hiigeel shiiteglee avsan bol yalaa idleed uugui l bval yadag ym be tegeed yah gej ulsiin hurungu idsen ym be