М.Баярмагнай: Би өөрөө 100 сая төгрөгөөр хохирчихоод сууж байна
2016/01/22
“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайг сүүлийн үед хүнээс 100 сая төгрөг зээлээд өгөхгүй залилсан гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ талаар түүнтэй уулзан тодруулга авсан юм.
-Сайн байна уу. Сүүлийн үед тантай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон?
-Уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэж байна. Урлагт хоёргүй сэтгэлээр олон жил хөдөлмөрч ирлээ. Хошин урлагийн буянаар өнөөдөр би элэг бүтэн амьдарч аав, ээж дүү нартаа туслаад явж байна. Миний хувьд энэ яваа насандаа худлаа ярьж байгаагүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ хүнээс залилан хийж, хулгай хийж үзээгүй.
-Яг ямар хэрэг болсон юм бэ. Та хүнээс 100 сая төгрөг зээлсэн юм уу?
-Манайх 2014 оны долдугаар сард лизингээр шинэ байранд орж, хуучин байраа худалдахаар болсон юм. Энэ үед манай нутаг болох Баянхонгор аймгийн Даваагийн Цогтбаатар гэх залуу үр хүүхэдтэй ажил төрөл нь бүтэмжтэй таниас байрыг тань худалдаж авъя гэсэн. Тэгэхлээр нь би ч нутгийн дүү юм чинь гээд 320 саяар өгөхөөр болсон. Дүү ч авахаар болж урьдчилгаа болгон надад 100 сая төгрөг өгсөн бөгөөд үлдсэн 220 сая төгрөгөө 8 хувийн зээл хөөцөлдөөд өгнө хэмээсэн. Би авсан 100 сая төгрөгөө шинэ авсан байрныхаа лизингт өгсөн. Д.Цогтбаатар гэх залуу манай байранд нүүн орж, гал голомтоо бадраасан. Ингээд дүү хүү ч Баянхонгор аймгийн Голомт банкны захирал хийдэг, зээл удахгүй бүтнэ гэсээр байгаад жил болсон. Ингээд жилийн дараа Баярмагнай ахаа би байраа авч чадахгүй нь ээ. Урьдчилгаа болгон өгсөн 100 сая төгрөгөө авъя гэсэн юм.
-Та тэгээд энэ хүнд 100 сая төгрөгийг нь буцааж өгөөгүй улмаас таныг мөнгө залилсан гэж үзээд байгаа юм уу?
-Би тэгэхээр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрт байсан мөнгөө болон шинэ авсан байраа барьцаалан 60 сая төгрөгийг бэлэн мөнгөөр энэ хүний данс руу нь шилжүүлсэн. Гэхдээ Д.Цогтбаатар гэдэг залуу бараг жил хагасын өмнө манай байрыг авна гэчихээд аваагүй. Тухайн үед миний хувьд байраа зах зээлийн ханшаар 320 сая төгрөгтөө зарчих боломж байсан. Гэтэл байраа авахгүй буцаамаар байна гэхлээр нь ах нь жил гарангийн хугацаанд байрны лизинг гээд алдангид орлоо чамд 90 сая төгрөгийг чинь өгч болох уу гэтэл за тэгээ болно хэмээн бид хоёр тохиролцсон юм. Ингээд би 60 сая төгрөгөө шилжүүлээд сарын хугацаанд үлдсэн 30 сая төгрөгийг ах нь олоод өгье хэмээсэн юм.
-Тэгвэл таны хувьд хүн залилсан биш өөрөө залилуулчаад байгаа юм байна ш дээ?
-Би хэзээ ч хулгай хийж, луйвар хийж амьдрахгүй. Эцэг, эх маань багш мэргэжилтэй хүмүүс намайг ийм зүйл хийхээр хүмүүжүүлээгүй. Би сарын хугацаанд мөнгө төгрөг олдохгүй болохоор нь машин барьцаалаад, надад байдаг хашаа байшинг зарахаар мөнгийг чинь өгье гэсэн. Гэтэл намайг 100 сая төгрөг луйвардан авсан хэмээн шүүхэд хандсан байна лээ. Би ч шүүхэд очин болсон явдлыг хэлж, мөнгө шилжүүлсэн баримтаа үзүүлсэн. Гэтэл 2014 онд манай байрыг авахдаа надад урьдчилгаа болгон өгсөн 100 сая төгрөгөө Баянхонгороос хүнээс таван хувийн хүүтэй зээлж авсан байна лээ. Миний нэрээр болгосон энэ баримтаа хуурамчаар нотариатаар батлуулсан бөгөөд уг баримтаа шүүхэд өгсөн нь илэрсэн юм. Уг хүнд одоо эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн болон хувь хүний нэр төрд халдсан хэрэг үүссэн. Шүүхээр үнэн зөв нь тогтоогдоогүй байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр урлагийн хүнийг гүтгээд бичвэл үлдсэн мөнгийг нь өгнө нь гэж бодсон юм шиг байгаа юм. Урлагийн хүн ч гэсэн лизингтэй амьдарч байгаа шүү дээ. Би энэ хүнд үлдсэн 30 сая төгрөгийг нь өгөхгүй гээгүй. Мөнгө төгрөгтэй болчоод өгнө хэмээн тохирсон байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэн худлаа мэдээлэл тараасанд харамсаж байна. Удахгүй шүүхээр үнэн зөв нь тодорхой болох байхаа. Ард түмэндээ хандаж хэлэхэд үнэн зөвийг тунгааж ойлгоорой хэмээн хэлмээр байна.
Т.Буянаа
Зочин · 2016/01/26
Ялангуяа энэ Баярмагнай бол зүгээр л маазрал, авах юмгүй заваан гудамжны марзаганаан хийж түүнийгээ хошин шоу гэж нэрлэн гэнэн ард түмний минь халаасыг хоослож амьдарч байгаа БАЛИАР ШИМЭГЧ!!! Юун 320 сая вэ?!! яасан их мөнгө вэ!!!!!!
Zochin · 2016/01/23
Olon niitiin suljeegeer hunii ner hunded haldahaa boliochee
Зочин · 2016/01/23
ene khoshin urlagiinkhan uursdiiguu shudargaar mungu oldog gej boddog baikh niigmiin khog shavkhruu alia salbadai nar mongolchuudiin oyunii khoosrol deer mungu khiine
khajuugaar ni zalilan khiine
Зочин · 2016/01/23
Ymar neg naimaa baruun zuuneeree solih shig saihan naimaa bhgui.Tanil tal zeel taliig ni daraa gedeg zuil yag iim heruul nehel daguuldag buzartai
Зочин · 2016/01/23
320 bainay hediin baishin bna naad humuus chin hudulmuruuruu olj bgaa shuu
Зочин · 2016/01/22
та нар хүнийг ингэж амныхаа зоргоор хэлж болдог юмуу наад хүн чинь та нарыг бодвол хийсэн зүйл хэлэх үгтэй хүн шүү дандаа х хүний үгэнд итгэдгүй гарууд чааваасдаа дандаа залилуулсаар байгаад хашарцан юмуу хашаа юм
Зочин · 2016/01/22
320sayn bair baihda ch yahawde. Hunjliinhe hirer huluu jii gj bdagiin duu nar mini.olnoos ontsgoirch tengeriin unetei zuileer tansaglah
Зочин · 2016/01/22
Sanhvv tugssun Tsogoo yaagaad l manargaad yawna da.Yuun aimaar 320 sayiin bair awdgiin chadliinhaa hereer zvgeer 120 n bair l awna biz
Зочин · 2016/01/22
yaahaaraa mungu iin butsaaj ugnu gej 1 jil une gui amidran gej haana bdagiin hervee tiim yum boloh yum bol mgld l tiim yum bdag bh wtf
zochin · 2016/01/22
Bayarmagnai chi noxoi zantai xvn yum bishvv xudlaa nali nali geed
Зочин · 2016/01/22
Оюу Толгой ХХК-ий БНХАУ-н хил рүү Гашуун Сухайт боомт хүртэл барьж байгаа замын төсөл дээр ажиллаж байгаа 150 хүн 11, 12 сарын цалингаа аваагүй Ажилчид нь гаднаа түлээ гэртээ хоолгүй байна. Төслийг гүйцэтгэж байгаа Очир Төв ХХК ажилчдаа гаргуунд нь гаргаж, ажилчид нь банкны зээлээ төлж чадахгүй гудманд гарахдаа тулж байна. Оюу Толгой ХХК гэрээнийхээ мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажилчдыг хохироож байна
Зочин · 2016/01/22
Chi tegeed huni mohgiig absan l yum bol olon doloon yum hutsalgui og l doo
Зочин · 2016/01/22
Ene balai Magnai ingenee
Зочин · 2016/01/22
Chi hudlaa medeelel taraahgui shuu. Tsagdaa deer chi hergee huleegee biz dee. yaj ingej yarij chadaj bainaa. unenee l hel namaig bas nutgiin duu bolgochihjee chi. Bi chamaas hamaagui egch hun. Mongoo abiya. Chi neg ch togrog toloogui
Зочин · 2016/01/22
hudlaa. Bayrmagnai hudlaa shaaj baina. Urlag sportinhon bugd zalilanguud. Buynaa chi Bayrmagnaig zaliluulsanig togtoodog boloo yu. naadah chini mergejliin zalilan
Зочин · 2016/01/22
unenee helchdeg l zaluu bna daa
Зочин · 2016/01/22
manaihan iim l naidvargui yarisan helsendee bj chaddaggui zuvhun uuriiguu bodson muuhai bgaashdee anhnaasaa bolomjoo tootsoj daldganahgui bas ih sanaatai unetei bair ene ter muruuduj butehgui gar bnadaa
Зочин · 2016/01/22
dsfgdgdfgdfg fdg
Зочин · 2016/01/22
ЦААД ГАРНЬ Ч ЁСТОЙ ДҮЛЗЭНДЖДЭЭ ГЭХДЭЭ ХӨӨЕ МАГНАЙ ГУАЙ ЭРТЭЭДЫН ЗЭЭЛСЭН 120,000 ТӨГ-ӨӨ ХЭЗЭЭ ӨГӨХ ГЭЖ БНА ХӨ
Зочин · 2016/01/22
oilgoj bnaa oilgoj. Nutgiin dvv nutgiin dvv geed bsn chin ergeed hariu bvljildee. Anhnaasaa 320 sayiin bairaa abah estoi hvnd ni 300sayarch hamagvi hel amgvi l zarah bjdee Tegsen bol udiid ingej sandchin hamag yumaa zaran gentiin 100 sayiin urund unahgvi bjdee