“Востокнефтегаз” ХХК төлбөрийн чадваргүй болжээ
2016/01/25
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.5, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03179 дугаар захирамжаар “Востокнефтегаз” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна. Тиймээс уг компаниас авлагатай иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор гаргана уу. нэхэмжлэлд “Востокнефтегаз” ХХК-ийг хүлээсэн үүрэг, гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утсыг тодорхой тусгаж, нотлох баримтыг хавсаргаж ирүүлнэ үү. Нэхэмжлэгчдийн анхны хурал 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 9 цаг 00 минутанд тус шүүхийн Хан-Уул дүүрэгт байрлах шүүхийн байрны шүүх хуралдааны 4 дүгээр танхимд болно.