Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй "уналаа"
2016/01/29
УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үзүүлэлтээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн нь огцруулах үндэслэл гэж үзэж байсан юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн бариад байсан. Уг саналыг 2016.01.28-ны өдрийн 16 цаг 25 минутад эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Улмаар байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байгаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ асуудлыг цаг алдаж хойш тавилгүйгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх санал гаргасан. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулган цаг сунган хуралдсан юм.
2012-2016 онд Монголын ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаа гишүүд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж асуудлыг 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэв. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд нийт 52 гишүүн санал хэлж, асуулт асуусан бөгөөд хэлэлцүүлэг дуусах үеэр Монгол улсын Ерөнхийлөгч чуулганы танхимд орж ирсэн байв. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “УИХ-ын 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болно. Гол нь дараагийн Ерөнхий сайлынхаа нэрийг цуг оруулж ирж байх хэрэгтэй” гэдгийг онцолж байсан.
Үүний дараагаар санал хураасан. Санал хураалтад 73 гишүүн оролцсноос 42 нь буюу 57.5 хувь нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг намынхан нь огцруулах шаардлагагүй гэж үзсэн тул олонхоороо авч үлдсэн юм. Ингээд Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй байнгын хорооны санал дээр санал хураасан бөгөөд байнгын хорооны саналыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн нэрсийг хүргэе.
Болд · 2016/01/29
Та нарт удахгүй АРД ТҮМЭН бид үнэлгээгээ өгчихөөд ОТ-гоо буцааж авах юм
Зочин · 2016/01/29
Их л муухай харагдаж байлаа худал яриж хуч турэмгийлж байгаа нь
Зочин · 2016/01/29
nice
Зочин · 2016/01/29
нөгөө батзандан новш хуцаад байдаг татгалзсан гэсэн байншд бас тэр амаржаргал гэж хөгийн амьтан байна
Зочин · 2016/01/29
АН ын их хуралд суусан бүх тэнэгүүд эх орон ард түмэнээсээ нүүр бууруулж 4 жил гадныхны гар хөл болж явсан нь ингээд бидэнд ил тод боллоо эдний буруу зөвийг шүүж хариуцлаг тооцоох өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна дээрээс хатуу газар луу мөргөж унах их хэцүү шүү
саран · 2016/01/29
хошуугаа цорвойлгосон Уянга хүүхэн өөрийгөө нэг их мундаг улс төрч гээд бодчихсон юм байхдаа сэтгүүлчээс хэтрэхгүй ховч авгай шиг хүмүүжилтэйгээ мэдвэл таарна
Зочин · 2016/01/29
За даа ард түмэн минь Монгол Улсын Их Хурал биш Ардчилсан Намын их хурал болжээ.та бидний сэтгэл санаагаар амьдралаар 4 жил хуурч мэхлэж тоглочихоод, жишээ нь хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгоно гэж баахан юм болоод одоо бид тэгээгүй,өгч л байгаа ш дээ гээд сууж байх юм. Луйварчдийг сонгуулиар л бид авч хаяхгүй бол эх орон.эрх чөлөөгүй болох нь байна шүү.
Зочин · 2016/01/29
Олигархууд Монголыг яллаа
Зочин · 2016/01/29
Rio tinto ялав
Zochin · 2016/01/29
Araichdee.Iim muuhai ih hyral,zasgin gazar,erunhiilugchtei bolson Mongol ulsad ireedui burheg baina shuu.
Зочин · 2016/01/29
Бид оюу толгойг зогсоогуй зовхон буруу жишиг хариуцлага тооцоох гэсэн боловч ан. арчаагуй тэд монголын эрх ашигаас дандаа урвагч нар юм бна одоо туунийг буусны дараа атг шалгах улдлээ