Ч.Сайханбилэг: Монголчууд бид эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, амжилт ололт дүүрэн ажиллаж чадлаа
2016/02/09
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр:
"Та бүхэн тавтай сайхан шинэлж байна уу. Өнгөрч буй модон хонин жилд Монголчууд бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа, мал сүрэг маань 56 саяд хүрлээ. Дэлхийн эдийн засаг ялангуяа, уул уурхай, газрын баялаг түүхий эдэд суурилсан улс орнуудын эдийн засаг сайн биш байгаа ч монголчууд бид эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, амжилт ололт дүүрэн ажиллаж чадлаа.
Өнгөрсөн хугацаанд инфляцаа 14-өөс буулгаж 9 хувьд хүргэлээ. Үүний үр дүнд ипотекийн 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн олгож, таван хувьд хүргэх боломж бүрдлээ. Малчны зээлийн 30 хувийг 10 хувьд хүргэхээр ажиллаж байна. Оюутолгойн гүний уурхайн их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаж чадлаа. Замын салбарт 1000 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажиллаж эхэллээ. Эхлүүлсэн эдгээр ажлуудаа бид энэ онд үргэлжлүүлнэ. Бүтээн байгуулалтын ажлуудаа хийнэ.
Энэ жил УИХ-ын сонгуулийн жил. Мөн дэлхийн томчууд Монгол Улсад маань анх удаа хуран чуулна. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах нь монголчууд бид бүхний нэр төрийн хэрэг юм.
Гарч буй XVII жарны гал бичин жилдээ монголчууд маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэж ерөөл дэвшүүллээ.
иргэн · 2016/02/13
амжилт ололт гэж солиорч байхийн юу олсон новш вэ улс орныг өрөнд оруулж өтөнд баригдуулж ард иргэдын амьдралыг элгээр нь хэвтүүлчихээд
Зочин · 2016/02/09
nice