Монгол эрчүүд хийморийн овоонд гарч хийморио сэргээлээ
2016/02/09
Шинийн нэгний өглөө хийморийн овоонд гарч сүлд хийморио дууддаг уламжлалтай. Энэ жил ч хийморийн овоо олон эрчүүдийн хөлд дарагдаж анхны нарны энергийг хүртээлээ.
Хийморийн овоонд нар мандахыг хүлээх эрчүүдийн уухай Монгол орон даяар цуурайтаж хийморь сүлдийг урин дуудах шиг сүртэй байлаа. Ирэх жилдээ ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг билэгшээж наранд сүсэглэдэг уламжлал эрчүүдэд итгэл үнэмшил авчирдаг.
Өөртөө итгэх итгэлийг олж авахаас гадна хийморийн овоонд гарна гэдэг эр хүний тэсвэр тэвчээрийн нэг шалгуур болдог. Эгц өндөрийн зэрэгцээ цастай хальтирщргаатай ууланд зориулалтын хувцас хэрэглэлгүй гарах нь эрчүүдийн чадал тэсвэрийг шалгадаг.
Сайны хажуугаар саар бас бий. Хэдэн жилийн өмнөөс хадаг яндар, хийморийн дарцаг зэргийг модонд уяснаар модны ургах нөхцлыг боогдуулдаг гэдгийг судлаачид тайлбарлаж хөдөлгөөн өрнүүлснээр модонд элдэв зүйл уях нь багассан. Гэвч бүр мөсөн алга болоогүй. модонд авирч хадаг уяснаар хийморьтой байна гэсэн сүсэглэл байсаар байна.
Ямартай ч бичин жилийн шинийн нэгний өглөө нар мандахад хасах 7 градус хүйтэн байсан. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангуй дулаахан байсан юм.
Zochin · 2016/02/10
Goy uma.Erchuud maan hiimorlog baival hchneen saihan
Зочин · 2016/02/09
nice