Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2016 онд 1000 оюутныг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулахаар болжээ. Энэ жилийн хувьд Ховд аймагт 150 оюутан, Дорнод аймагт 100 оюутан, Улаанбаатар хотод 750 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана гэж холбогдох албаныхан мэдээлж байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн оюутны алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2016 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн бүртгэх юм байна.

Тус хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалт хичээлийн хуваарь, хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд зохион байгуулагддаг.

Т.Буянаа