МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өчигдөр орой 17:00 цагийн үед АТГ-аас баривчлан саатуулсан байна. Түүнийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбоотойгоор саатуулаад байгаа аж.

Тодруулбал, Г.Шийлэгдамба авилга авсан хэрэгт холбогдоод байгаа бөгөөд үүнийгээ намдаа санхүүжилт олох зорилготой байсан хэмээн мэдээлж байгаа. Үнэхээр намын санхүүжилтын асуудал байсан эсэхийг тодруулахаар АТГ-аас саатуулжээ.

МАХН-аас энэ талаар тодруулахад: Уржигдар хуралд суух үеэр АТГ-аас гэрчийн тайлбар өгнө үү гэж дуудсан. Ганцаараа явсан. Одоогоороор мэдэгдсэн зүйл алга. Утас нь холбогдохгүй байна. Ажил дээрээ ирээгүй, энэ талаар мэдэж байгаа хүн алга." гэв

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа