Сурагч хүүг зодсон байж болзошгүй цагдаа ажлаа хийсээр байна
2016/02/19
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын IV ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү 2015 оны 12-р сарын 26-ны өдөр нас барсан талаар бид мэдээлж байсан. Талийгаачийн үхэлд цагдаагийн албан хаагч шууд хамааралтай байж болзошгүй бөгөөд бид хэргийн талаар талийгаачийн төрсөн ах Ц.Чанцалгүмэнтэй ярилцсан. Бид энэ удаад талийгаач хүүгийн аав Ж.Цэндтэй ярилцлаа.
- Энэ хэрэг анх яаж үүссэн талаар ярилцлагаа эхлүүлье?
- Миний хүү бол Өвөрхангай аймгийн IV арван жилийн 11-р ангид суралцдаг хүүхэд. 2015.12.23-нд хүү маань хичээлээ тараад явж байхад н.Батсүрэн гэгч барьж цагдаад өгөөд 2015.12.26-нд би хүүгээ алдсан. Н.Батсүрэн яагаад миний хүүг барьсан бэ гэхээр, н.Батсүрэнгийн хүү Б.Жаргалсайхан МСҮТ-д сурдаг 10 гаруй хүүхэдтэй нийлж талийгаачийн Galaxy S3 маркийн утсыг дээрэмдсэн. Маргааш нь Б.Жаргалсайхан ганцаараа явж байхад нь талийгаач хүү маань “миний утсыг авчирч өгөөд утсаа аваарай” гээд тэр хүүхдийн утсыг авсан. Тэрийг нь Б.Жаргалсайхан аавдаа хэлэхдээ гар утас, 20000 төгрөг, бээлий дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгээд аавтайгаа хэд хэдэн хүнтэй микронтой элдэж хөөж барьж аваад Өвөрхангай аймгийн цагдаагийн хүүхдийн байцаагчид хүлээлгэж өгсөн.
н.Батсүрэн гэдэг хүн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Орос Батаа гэдэг хочтой. Хамгийн гомдолтой байгаа нь тэр эмэгтэй байцаагч нь шууд насанд хүрээгүй 10 жилийн сурагчийг гэр бүлийн болон эх эцгийн, багшийн харгалзах хүнгүйгээр шууд эрүүгийн мөрдөн байцаах тасаг руу хүлээлгэж өгсөн. Миний хүү амьд сэрүүн байхдаа ангийнхаа долоон хүүхдэд, дэлгүүрийн хүнд би толгой руугаа цагдаад зодуулчихлаа гэж хэлсэн. Миний хүүхэд бол хэзээ ч худлаа хэлэхгүй би долоон хүүхэд төрүүлж өсгөсөн юугаар ч дутахааргүй л өсгөж явна. Манай хүү сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг. Хоёр жилийн өмнөөс сур харваагаар хичээллэж явсан наадам болгоноосоо медаль авч ирж байсан.
Цагдаа дээр байхад Б.Бямбасүрэн гэх цагдаа миний хүүгийн толгой руу хүчтэй цохисон учраас л ийм зүйл болсон гэж үзэж байгаа.
- Талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан уу?
- Гарсан. Задлан шинжилгээгээр бол миний хүүгийн толгой руу нь хүчтэй цохисон учраас доргилт авч тархинд цус харваад нас барах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт гарсан. Би бол шүүх шинжилгээний дүгнэлтийг зөв гэж үзсэн. Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны Батбаяр миний хүүгийн хэрэгт буруутай байз болзошгүй Б.Бямбасүрэн цагдаагийн аав болохоор хардалттай байсан. Тийм учраас шинжээч дахин томилж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу хотоос шинжээч томилогдсон. Улмаар задланг 2015.12.31 өдөр хийж 2016.02.15-нд хариуг нь үзсэн.
- Талийгаачийн туханд цахилгаан бороохойны ул мөр байж болзошгүй шарх үүссэн байсан. Үүнийг задлан шинжилгээнд юу гэж дүгнэсэн бэ?
- Тэрийг бол зүгээр шарх үүссэн байна л гэж дүгнэсэн.
- Талийгаачийн үхэлд буруутай гэж байж болзошгүй цагдаа одоо ажлаа хийж байгаа юу?
- Хийж байгаа. Хоёр, гурван удаа гомдол гаргаж өргөдөл бичсэн гэхэд тэр Б.Бямбасүрэнг ерөөсөө хорихгүй сэжигтнээр татахгүй байна. Хамгийн гол нь жирийн иргэд энэ хүнийг шалгаад өгөөч ээ гэхэд хэрэг хийгээгүй байсан ч хорих нь холгүй дарамтлаад л өдөр, шөнөгүй байцааж цагддаг. Гэтэл Б.Бямбасүрэн гэдэг цагдааг ерөөсөө байцаахгүй шалгахгүй байгаа. Эцэг нь их том нөлөөтэй хүн. Өмнө нь цагдаагийн газрын орлогч дарга байсан, одоо Шүүх шинжилгээний албаны дарга болоод тэгж байгаа байх. Хүүгийн минь үхэлд буруутай байж болзошгүй цагдааг бид нар шоронд хийгээд өг гэж хэлээгүй зүгээр шалгаад өг гэхэд шалгаж болохгүй дархлаажсан ямар хүн байдаг юм бэ? гэж бодож л сууна... Бас Б.Бямбасүрэн өөрийнхөө хийсэн хэргийг нууж, булзааруулах гээд хувийн мөрдлөг хийж байгаа нь баттай болсон.
- Хувийн мөрдлөг хийж байгааг нь яаж мэдсэн бэ?
- Гэрчүүдтэй уулзсан, дэлгүүрийн хүнтэй уулзсан, бид нар камер шалгахаар явж байхад таарсан, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн камерыг бас шалгаад сууж байхад нь харсан. Тийм байхад л энэ хүнийг сэжигтнээр татахгүй байна.
- Та бүхэн хуулийн дагуу дээд шатны байгууллагуудад нь хандана гэж байсан?
- Бид нар хамгийн эхэнд Авилгатай тэмцэх газарт хандсан. Энэ газар нь харьяаллын дагуу Сагсай гэдэг прокурорын гарын үсэгтэй бичиг өгсөн. Тэр бичигт “Энэ хэрэг хүн амины ноцтой хэрэг байх учраас Өвөрхангай аймгийн прокурорын газар шилжүүллээ” гэсэн бичиг ирсэн. Дараа нь Улсын прокурорын ерөнхий газар Б.Бямбасүрэн ажлаа хийгээд яваад байна. Энэ нь үнэнд нийцэхгүй байна. Энэ хүнийг сэжигтнээр татаж шалгуулмаар байна гэсэн гомдол өгсөн. Хариуд нь аймгийн прокурор н.Дэнсмаагийн гарын үсэгтэй тушаал ирсэн. “Энэ хүнийг сэжигтнээр татах үндэслэл байхгүй байна” гэсэн утгатай хариу ирсэн. Тэгээд манай хүсэлт хоёр удаа буцсан. Ингээд нэмэргүй юм байна гэж бодоод бид нар талийгаачийнхаа 49 хоногийг өнгөрөөчхөөд дээд байгууллагатай уулзъя гэж бодсон.
- Одоогоор ямар хүмүүстэй уулзсан бэ?
- Өчигдөр Е.Сагсай гэдэг прокурортой уулзах хүсэлт тавьсан боловч хуралтай ажилтай гээд хүлээж аваагүй. Тав дахь өдөр үдээс хойш уулзах боломжтой гэсэн хариу өгсөн. Дараа нь бид Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандантай уулзах гэж төрийн ордон дээр очсон энд уулзах боломжгүй. Туслах нь гээд нэг хүн Ж.Батзандан гишүүн өнөөдөр уулзах боломжгүй байна. Та өргөдлөө бичээд үлдээчих гэж хэлсэн. Тэгээд өргөдөл бичиг өгсөн. Өглөө би утсаар ярихад “Өргөдлөө гар дээрээ авсан. Одоо ингээд гишүүнд танилцуулна” гэсэн. Одоо бодвол Ж.Батзандан гишүүнд танилцуулгад байж байгаа гэж бодож байна.
- Өнөөдөр Хууль зүйн сайдтай уулзсан гэсэн?
- Хууль зүйн сайдтай уулзсан. Д.Дорлигжав сайд бол бид нарыг их боломжийн хүлээж авсан. Ер нь иргэдийг хүлээж авдаг өдөртэй юм байна лээ. Хөдөөнөөс явж байнаа гээд 5- 10 минут уулзах боломж байна уу? гэж нарийн бичиг, туслахуудаар нь дамжуулж хэлсэн. 20-иод минут хүлээлгэсэн байх тэгээд уулзсан. 11 цаг өнгөрөөгөөд орж 20-30 минут ярилцсан. Д.Дорлигжав сайд үнэхээр Монголд ийм юм болсон байна гэж яаж мэдэхэв, хэргийн талаар сайн мэдээгүй юм шиг байна лээ. Гэхдээ надтай сууж байгаад тэр дор нь Өвөрхангай аймгийн прокурортой ярьсан. Бас камер шүүж байгаа Шүүх шинжилгээний албаны хотын хүмүүстэй ярьж өөрөө зөвлөгөө өгч байгаа юм шиг байсан. Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний алба нь тэр Б.Бямбасүрэнтэй холбоотой юм бол аль болох оролцуулахгүй байх талаар арга хэмжээ аваарай гэж хүмүүстэй ярьж хэлж байна лээ. Бид нар тэр Д.Дорлигжав сайдад их баярлаж байгаа. Ард иргэдийнхээ төлөө шударга ажиллах хүн байна даа л гэж бодсон. Би Д.Дорлигжав сайдад өргөдөл бичиж өгсөн. Намайг цаасан дээр бичээд өгчих гэсэн. Би “н.Батсүрэн бол буруутай одоо мөрдөнд байгаа. Гэхдээ гол буруутан цагдаа Б.Бямбасүрэнг ерөөсөө байцаахгүй сэжигтнээр татахгүй байна ийм үндэслэлээр шалгаж анхааралдаа авна уу?” гэсэн утгаар бичсэн. Сайд одоо Төрийн ордонд хуралтай тэнд Улсын ерөнхий прокурор Г.Эрдэнэбат гэж ирнэ. Би тэр хүнд таны өргөдлийг танилцуулж хэлж гарт нь өгнө гэж хэлсэн. Тийм болохоор би энэ хэрэг бол хуулийн дээд байгууллагуудын анхааралд орчихлоо гээд баярлаж байгаа.
Б.Бямбасүрэн гэдэг нөхөр яагаад үргэлжлүүлэн ажлаа хийгээд байгаа талаар хэлж байна лээ. Даргатай нь ярьж энэ талаар хэлсэн. Бидний хувьд тэр Б.Бямбасүрэнгээс гарцаагүй гэж бодож байгаа. Миний хүүгийн хэлсэн үгнүүд бас камерын бичлэгүүд байгаа. Урьд нь Б.Бямбасүрэн зан аашны хувьд доголдолтой зөрчил гаргаж байсан хүн. Хэдий тэр зөрчил нь хуулийн байгууллагаар шийдэгдээгүй ч гэсэн ард түмэн бол мартаагүй хэлж байсан. Тэр бол цагдаагийн байгууллагад үнэхээр тэнцмээргүй хүн. Миний хамгийн их айж байгаа юм бол энэ. Хэрвээ энэ чигээрээ Б.Бямбасүрэн салбартаа ажиллаад байх юм бол аавын тусламж, танил талаа ашиглаад цэвэр үлдчих юм бол дахиад л над шиг аав ээжийг нулимстай нь холино ш дээ.
- Камерын бичлэгийг бүрэн эхээр нь шалгаж үзсэн үү?
- 2015.12.26-ны өдрийн орой шалъя гээд очиход “Газрын даргын өрөөнд байгаа маргааш ирээд үзчих” гэсэн. Маргааш нь бүтэн сайн өдөр болж таараад 2015.12.28-нд очиж бүрэн эхээр нь үзнэ гэж бодсон. Тэгсэн хэсэгчилсэн хэдэн бичлэг үзүүлсэн. Хүүхэлдэйн кино үзүүлж байгаа биш дээ. Бид нар бүтэн эхээр нь үзье гэж хэлэхэд тийм боломжгүй гэж хэлсэн. Аймгийн цагдаагийн газрын дарга Хууль зүйн сайдад мэдээлж байгаагаар тэр бичлэг нь Улаанбаатарт байгаа гэсэн. Тусгай баг гаргаж тэр бичлэгэнд монтаж хийсэн үү? Үгүй юу? гэдгийг шалгуулахаар явуулсан. Хариу нь ирээгүй байгаа гэж хэлсэн. Өнөөгийн нийгэмд цагдаагийн байгууллага бүх юмыг камераар шүүж, шүүхээр шийднэ гэж байхгүй. Гэтэл өнөөдөр хуулийнхан тэгж яриад байгаа нотлох баримт алгаа камерын бичлэгт алга гэж. Тэгвэл хөдөөгийн айлийн малыг хулгайллаа гэхэд тэр камерт бичигдэх үү? Тийм юм яриад байгаа хүмүүс. Миний хүү хэзээ ч худлаа хэлэхгүй, дэлгүүрийн хүн, найзууддаа гээд нийт найман хүнд “би толгой руугаа цагдаад зодуулчихлаа” гэж хэлсэн гэхэд тэрийг нотлох баримт гэж үзэхгүй байгаа. Бас мөрдөн байцаагч хийж байгаа хүн 20 гаруй хоноход 8 хүнээс бүгдэнгээс нь байцаалт авч чадаагүй байна.
- Хүүгийн тань амьд сэрүүндээ ярьсан зүйл байхад яагаад шалгахгүй нотлох баримт биш гэж үзээд байгаа юм бол?
- Бид нар Өвөрхангайн цагдаагийн газрыг бүхэлд нь шалга гэж хэлээгүй дотор нь ажиллаж байгаа хэсэг бүлэг хүнийг л шалгаад өг гэж хэлсэн. Тэрнээс бид нар цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагах гээгүй, муулаагүй гэдгийг л хүмүүст тодотгоод ойлгуулаад өгөөрэй. н.Эрхзаяа гээд тусгай субъектүйлдсэн гэмт хэрэг шалгах тасгийн ахлах мөрдөн байцаагч 1 сарын 1-нд бид нар талийгаачаа дөнгөж хөдөөлүүлчихээд гэр лүүгээ явж байхад миний утас руу залгасан. Тэгээд би учраа хэлээд ярих боломжгүй байнаа гэж хэлсэн. Тэгсэн чинь орой нь манайд гэрт хүрээд ирсэн. Манайх аймгийн төвөөс 90км хол газар. Тэгээд тэр хүн надад их нааштай аятайхан хүн шиг санагдсан. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ё.Лхагвасүрэн бол Өвөрхангай аймгийн цагдаагийн газар камераар тоноглогдсон камерт алдаа гарах боломж байхгүй гэсэн мэдэгдэл хийсэн гэсэн. Би тэрийг өөрөө үзээгүй сонсоогүй хүмүүс тэгж ярьсан гэсэн. Би болсон учир шалтгаан, нөхцөл байдлыг хэлсэн. За би энэ хэргийг чинь шалгая гээд н.Эрхзаяа тал цаасан дээр гарын үсэг зуруулаад аваад явсан. Надад утсаа үлдээгээд та надтай ярьж байгаарай байнга холбоотой байя миний утас бол 24 цаг нээлттэй гэж хэлээд явсан. Хоёр хоногийн дараа тэр хүн лүү залгахад би ажилтай байна гэсэн. Дараа залгахад би автобусанд явж байна гээд тасалсан. Тэгээд дахин залгахад утас нь унтраастай байдаг болсон. Хэдэн хоногийн дараа энэ хэрэгт Б.Бямбасүрэнг хэрэгтэн гэх үндэслэл алга гэсэн утгатай бичиг явуулсан. Миний бодлоор тэр н.Эрхзаяа гэдэг хүнийг цаанаас нь ямар нэгэн хүн нөлөөлсөн болоод ингэж алга болсон бас ийм мэдэгдэл явуулсан байх гэж бодож байгаа.
- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.
Талийгаач хүүгийн төрсөн ах Ц.Чанцалгүмэнтэй хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
О.Номин
А.Баярмаа
та · 2017/04/08
та нар тэр одоогын засаг дарга орлогч нарыг нь шалгуулаачээ дүү нь шүү дээ тэр алуурчин чинь
zochin · 2016/02/21
etsesee xurtel temtsex xeregtei muusain ymnuudtai
шударга бай · 2016/02/20
Энэ сахилгагүй цагдаа нарыг яана даа. Камерт хамаарахгүй цэгийг тэд сайн мэдпэж байгаа. Хүүхэд худлаа хэлэхгүй. ЦЕГ нь тоохгүй байгаа юм байна. Хүний амь үнэгүйтэж байна
Зочин · 2016/02/20
ter muu iaiariin aluuchin pizidaag chuud buudaj horoowol taaran tsagdaa ginee bvgid alvvrchin pizidaanvvd baidagiichdee toriin buzar sain ym vzehgvi bizde
Zochin · 2016/02/19
Mongol uls heel hahuulnaasaaa salah Tsag boljee . Huuli durem Hun Burt adilhan uilchildeg baimaar ymaa .
Зочин · 2016/02/19
ene malaas dor hvn vv
Зочин · 2016/02/19
huuthii duu, n\hunii nyalh uriig, tsagdaa nar denduu deerelhuu shuu. ijilhen hun l yum bga biz dee, yahaaraa zodoj bdag bnaa.
Зочин · 2016/02/19
nice
Зочин · 2016/02/19
ODOO YARALTAI R.CHINGISIG HAL. ARAI DENDLEE SAIHANBILEGEE
Зочин · 2016/02/19
zavharsiin bee. ter tsagdaag n barij saatuulaachee
Зочин · 2016/02/19
ene Uvurhangain tsagdaa darga Batzaya n hulduu bolhoor ingej baigaa ym.teriig zailuul.Z.Enhbold tomilson odoo bolhoor TTogtohsurengiitT