Н.Энхбаярыг Шадар сайд болгох тохироо АН-МАХН-ын хооронд хийгдснээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар оршин тогтнохоор болсон.

Тэгвэл энэ тохироог хуулийн дагуу хийхийн тулд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ ажлын 10 өдөрт хянадаг. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр АТГ-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзсэн байна. Хариуг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Хариуд Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй болохыг тусгажээ. Энэ нь Н.Энхбаяр шадар сайд болох боломжгүйг илтгэж байгаа юм. Н.Энхбарыг ялтайд тооцох хугацаа 2017 онд дуусах юм байна.

А.Баярмаа