МАН-ынхан Ж.Амарсанаагаар туг тахив уу
2016/02/19
УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, баталлаа. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг МАН эсэргүүцэж, хоёр удаа завсарлага авсан. Гэвч өнөөдрийн чухал хуралдаанд МАН-ынхан суусангүй. Ингэснээр Ж.Амарсанааг АН-ынхан Үндсэн хуулийн цэцийн даргаас унагаж дөнгөлөө. Хэрвээ өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгийнхэн суусан бол Ж.Амарсанааг авч үлдэх боломж байв. Гэвч тэд хуралдаанд суухгүйгээ мэдэгдсэнээр Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг эс үйлдэхүйгээрээ дэмжлээ. Улс төрийн хүрээнийхэн үүнийг МАН далдуур АН-тай тохироо хийж Цэцийн даргыг золигт гаргачихлаа гэж хардаж байна