Ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө эцэг эхчүүд та бүхэн өрхийн судалгаанд хамрагдах өргөдлөө өгвөл хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэж Халамж үйлчилгээний Ерөнхий газраас мэдээллээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард 900 мянга гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна. Учир нь 2013 онд орон даяар явуулсан өрхийн мэдээллийн сангийн судалгаанд хамрагдсан айлуудад хүүхдийн мөнгө автоматаар шилжсэн байна.

Хэрвээ таны хүүхдийн мөнгө энэ сарын 5-6-нд таны данс руу чинь шилжээгүй бол та харьяа хороо дүүрэгтээ хандаж, судалгаанд хамрагдах хэрэгтэй аж.

Энэ өргөдлөө энэ сарын 29-нөөс өмнө гаргавал нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө нөхөж олгогдох нээ.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn