Я.Соронзонболд: Шар үнэмлэхээ солиулаагүй жолоочид хариуцлага тооцоогүй ч заавал солиулна
2016/02/22
Жолооны хуучин үнэмлэхийг сольж эхэлжээ.Үнэмлэхээ хэрхэн солиулах талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх олоннийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн,цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос тодрууллаа.
-Шар үнэмлэхийг заавал солих шаардлагатай юм уу гэж зарим хүн шүүмжлэлтэй хандаж байх шиг байна?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.2-д Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасан. Өмнө нь хэвлэгдсэн шар үнэмлэх хугацаа байдаггүй. Иймээс шар үнэмлэхийг заавал солиулах шаардлагатай. Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нэгдсэн орнуудад тээврийн хэрэгсэл жолоодоход шар үнэмлэхийг тухайн улс хүлээж авахгүй.
-Жолооч нар ямар материал бүрдүүлэх вэ?
-Шар үнэмлэхээ солиулахдаа ЦЕГ-ын Лицензийн төвийн Төрийн банкны 900012408 дансанд 12500 төгрөг тушаах ёстой. Ингэхдээ гүйлгээний утганд үнэмлэхний мөнгө хэмээн бичээд баримтаа авна. Лицензийн төвд өөрийн биеэр очиж иргэний үнэмлэх, эрүүл мэндийн хуудас, шар үнэмлэхний хуулбар, мөнгө тушаасан баримтын хамт авчирна. Мөн ЦЕГ-т үнэмлэх солиулах өргөдөл гаргаж хуучин үнэмлэхээ солиулах боломжтой.
-Шар үнэмлэхээ солиулаагүй жолоочид хариуцлага тооцож эхэлсэн үү?
-Хуулийнхаа заалтаар хүчингүй үнэмлэх учраас заавал солиулах шаардлагатай. Замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж анхааруулж байгаа. Түүнээс торгуулийн арга хэмжээ авахгүй байгаа ч шахаж шаардуулахгүйгээр шар үнэмлэхээ солиулах хэрэгтэй.
-Хөдөө орон нутгийн хүчингүй жолооны үнэмлэхтэй иргэд хаана хандах вэ?
-Орон нутгийнхаа замын цагдаагийн хэлтэст хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас материал ирүүлснээр шинэ үнэмлэхийг нь хэвлэнэ. Энэ ажлын чиглэлийг орон нутгийн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2016/02/22
Тухайн үед та нар өөрсдөө л өгсөн шүү дээ.Хугацаагүй бол тэр л биз.
MGL · 2016/02/22
Бас юун үнэмлэх солих болчих воо. Өглөө босход л нэг юм нэмэгдээд байх юм. Солино, хураана, журамлана, торгоно, төлүүлнэ, хасна гээд л нэг олигтой үг төрийн амнаас гархаа байжээ. Ёстой "жинхэн заяагүй гуйлагчин засаг" гэж үүнийг л хэдэг байхдаа. Энэ САЙХАНБИЛЭГ гэж монголд "ашиггүй гонзгой" нэг байнаа. Энэ төр ажилдаг малнуудад үүнээс өөр ажил алга уу? Орон тоог нь цөөлөөд өгөөчээ эд нар чинь олширхоор ард түмэнд дарамт болоод байх юм.