Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн найман хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог ба 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг гэсэн судалгаа бий. Иймээс эрх баригчидын зүгээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачилан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөн ажиллахаар болсон. Уг үйлчилгээ нэвтэрснээр гэртээ хүүхэд хардаг эцэг, эхчүүд ажил хийх боломжоор хангахаас гадна цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны 52300 мянган хүүхэд адил тэгш боломж бүрдэх юм.

хүүхэд байрлуулах байр сууцаа бэлдэн, тохижилтоо хийсэн ч хүүхэд хүлээж авах зөвшөөрөлгүйгээс ажлаа эхлүүлж чадахгүй байна.

Уг хууль батлагдсанаас хойш уг үйлчилгээг эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж бэлтгэлээ хангаж эхэлсэн билээ. Тухайлбал, Баянзүрх дүүргээс 125 иргэн, Чингэлтэй дүүргээс 112 иргэн, Сүхбаатар дүүргээс 70 иргэн эхний ээлжийн хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдсан байгаа юм. Тэдний хувьд хүүхэд байрлуулах байр сууцаа бэлдэн, тохижилтоо хийсэн ч хүүхэд хүлээж авах зөвшөөрөлгүйгээс ажлаа эхлүүлж чадахгүй байна. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хууль иргэдийн бодит амьдрал дээр хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Албаны хүмүүс нэг хүүхдэд ногдох хувьсах зардалыг эцсийн байдлаар тооцож, санхүүжилт бүрэн шийдэгдээгүй байгаа учраас ажил удаашралтай байна гэсэн хариу хэлж байв.

энэ онд төсөвлөсөн 10.8 тэрбум төгрөгийг яг хэдэн хүүхэд харагчдад хувиарлах тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Хуулийг хэрэгжүүлэгч Хүүхдийн төлөө үндэсний газрынхан хэчнээн хүн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа тоог тогтоосон. Одоогоор улсаас төсөвлөсөн 10.8 тэрбум төгрөгөө тооцож, квот тогтоохоор ажиллаж байна гэсэн хариу хэлсэн. Энэ нь аль аймаг, сум, дүүрэгт хэдэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлийн тоог батлахаар ажиллаж байна гэсэн үг юм.

Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хууль иргэдийн бодит амьдрал дээр хэрэгжиж эхлээгүй байгаа юм.

Түүнчлэн Сангийн яамнаас нэг хүүхдэд ногдох хувьсах зардалыг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа бөгөөд асуудал хараахан тодорхой болоогүй учраас энэ онд төсөвлөсөн 10.8 тэрбум төгрөгийг яг хэдэн хүүхэд харагчдад хувиарлах тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Байр саваа бацаасан иргэд болон гэртээ ганцаараа үлдэж байгаа бяцхан хүүхдүүд дахиж хэчнээн хугацаагаар хүлээх нь тодорхой бус байна.

Т.Буянаа