Ч.Сайханбилэг сайдын “дэлбэрдэг” компьютероос болгоомжил
2016/02/24
Иргэнээс ирсэн гомдлын дагуу сурвалжилахад:
"Багш нарт тараасан зөөврийн компьютерийг хямдхан олж өгнө” гэсэн зарын дагуу иргэн С ханджээ. Тухайн өдөр 200 мянган төгрөгөөр төрийн өмчийн агуулахаас шинээр нь гаргаж өгнө гэсэн байна. Багш нарт тараасан гэхээр "Lenovo” брэндийн компьютер хэмээн ойлгожээ. Үзүүлэлтийн тухай мэдээлэл ховор, зураг хөрөг үзүүлэхгүй байсан ба тухайн өдөр компьютерээ худалдан авахаар өөрийн дүүгээ явуулжээ.
-Дүү нь Яармагийн нэгдүгээр буудал гэдэг газар бууж Сэлэнгэ хүнсний дэлгүүр дээр ирээд залга гэсний дагуу залгатал хажуугийн хашаанаас /хаяг, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй/ нэгэн нас тогтсон эр гарч ирэн дуудан оруулжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа шууд компьютер гарган ирж өгсөн байна. Мөнгө төгрөгөө тэндээ өгсөн ба шалгаж үзэх боломж ховор байсан байна. Мөн наадхаа хурдхан аваад гар. Энэ хавьд камер ихтэй гэхчлэн зандрангуй аястай байсан аж. Ийнхүү ямар компьютер хаанаас ч авч байгаагаа мэдэлгүй авсан дүү нь цэнэгээ барьдаггүй, батерейтай хэрнээ тогноос салгангуут шууд унтардаг, маш жижиг компьютер авчихсан байна. Мөн үзүүлэлт багатай, их халдаг, урьд нь дэлбэрч сурагч гэмтээж байсан компьютер хэмээн хүмүүс ярих болсноор хэрэглэж чадахгүй байнаа гэж иргэн С хэлэв.
Иргэн С-ийн үзүүлсэн компьютер 10 инчийн дэлгэцтэй/ маш жижиг/, санах ой багатай, ачаалал даадаггүй, залгуурыг нь салгангуут шууд унтардаг, 50 мянгаар ч тоож авахааргүй санагдав.
Энэхүү компьютер нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн БЗД-ээс нэр дэвшин гарах үедээ 84-р дунд сургуулийг "Цахим сургууль болгоно" гэсэн амлалтандаа хүрэх гээд тус сургуулийн сурагчдад тараасан компьютер мөн бөгөөд тухайн үедээ нэг нь дэлбэрч 5а ангийн сурагчийг гэмтээж, нүдийг нь сохлох шахан шуугиан тарьж байсан. Тиймээс энэхүү компьютерүүдийг эргүүлэн татаж, одоо төрийн агуулахад хадгалж, түүнийг нь хүнд үзүүлэхгүй, үзүүлэлтийг нь хэлэхгүйгээр нууцаар худалдан борлуулж байгаа нь энэ ажээ.
Ингэхдээ "Зарагдсан бараа буцаахгүй" хэмээх дүрэм үйлчилж, хулхидуулан хохирсон иргэд "Энэ хогоо ав. Мөнгөө буцааж авья” гэхээр "Заргалдаад аваарай" гэж даналзаж суугаа ажээ. Ямартай ч, төрийн албаны ажилчид энэхүү хулхи, муу компьютеруудыг мөнгө олохын тулд худал үнэн ярьж, зарж байгаа юм байна. Энэхүү компьютерийг худалдан борлуулдаг бүлэг байна гэж хардах үндэслэл бий бол байна.
Тухайлбал, Ганаа гэх 8000414Х дугаартай иргэн зар тавьсан байна. Харин зуучлагч нь 8816552Х дугаар бүхий Сүхээ гэх залуу байлаа. Тус компьютерийг авсан иргэн "буцааж өгье” гэж хэлэхэд "төрийн санд мөнгө нь шилжсэн тул гаргах боломжгүй” гэсэн хариуг өгчээ. Ямар дансанд мөнгө орохоороо гарч ирдэггүй байнаа гэж иргэн С гайхжээ. Мөн түүнийг холбогдох газарт нь хэлж мэдээлнэ гэхэд луйврын бизнес хийгчид заргалдаад олж аваарай хэмээн бассан байна.
Иргэдийг энэ мэтээр хохироож байгааг сайд Ч.Сайханбилэг мэддэг болов уу. Эсвэл дэлбэрдэг компьютеруудаа зарж дуусгахыг үүрэгдсэн үү. Зарим иргэд хямд авч үнэд хүргэн зарна хэмээн 80-100 ширхгээр нь аваад хохирсон гэх мэдээлэл байна. Ямартай ч, Ч.Сайханбилэг сайд ямар санхүүжилтээр худалдан авсан нь мэдэгдэхгүй хулхи компьютеруудаа төрийн агуулахад хийж, түүнийг нь хүмүүс худалдан авч хохирсоор байна.
Нүнжиг
Зочин · 2016/02/25
өөрсдөө юмны хямдыг харж бүтэхгүй юм авчихаад юм л бол төр лүү чихэж суудгаа болиоч.хазгай гишгээд уначихвал бас л төрийн буруу юу. Сайханбилэгийн гэх баталгаа харагдахгүй л байхын. хувь хүмүүсийн угсарсан сэлбэсэн муу юм авчихсийн биш үү. хямдхан юманд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй юм байж үргэлж юм бүхнийг битгий улс төржүүлж байгаач дээ.хулхий нь мэдсээр байж авчихаад төр лүү өөрийн буруугаа чихэж суухаа боль тэнэг минь.
Зочин · 2016/02/24
Hudaldah hudaldan avah undeslel negdugeert alga 2t Saihanbilegiin gedeg ni yamar uchirtai yum bi ene niitlelees zuvhun huvi humuusiin hoorondiin asuudal yarigdsan baih yum.
Зочин · 2016/02/24
Saihanbilig. uumerhuu em egch. bidniig. huurch. bna. xytad hun gej....
Зочин · 2016/02/24
ene bol uuruus jine bolson iym bshvv hylhiin medseer bj awsan iym bna