Монголын Удирдлага Хөгжлийн Нэгдсэн намыг бүртгэхээс татгалзлаа
2016/02/24
Өнөөдөр Улсын Дээд шүүх “Монголын Удирдлага Хөгжлийн Нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга С.Хүрэлбаатарын гаргасан хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.