Д.Жаргалсайханы “Defacto”-г хаасан нь МҮОНТ улстөрийн намын хараат гэж ойлгогдлоо
2016/02/24
Эдийн засагч Д.Жаргалсайханы “Defacto” нэвтрүүлэг сүүлийн саруудад Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарч байсан билээ. Гэвч уг нэвтрүүлгийг саяхан тус телевизийн дарга Ц.Мөнхтөрийн тушаалаар дахин эфирт гаргахыг хориглосон байна. Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг тэрбээр ярилцлагад урьж оролцуулсан тул ийнхүү Д.Жаргалсайханы зөвшөөрөлгүйгээр гэрээг цуцалжээ.
Үүнийг сонссон олон нийт хэвлэлийн эрх чөлөө алга болж хэмээж байгаа ч энэ бол зөвхөн МҮОНТ-тэй холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл МҮОН зарим тохиолдолд бие даасан чөлөөт байдлаар ажиллаж чадахгүй болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүндийг ч давхар унагах асуудлыг нэг бус удаа гаргаж байсан билээ. Учир нь тус телевизийн удирдах зөвлөл болон даргын албанд АН болон МАН-ынхан бий. Улстөрийн эрх мэдэлтнүүдээс хараат байгаа газарт ийм асуудал гардаг тохиолдол олон.
Ж.Амарсанааг МАН албан тушаалд нь үлдээнэ гэж байгаа ч АН чөлөөлөх нь зүйтэй гэж байгаа юм билээ. Ямартай ч одоогийн байдлаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар АН-ын генсек байсан Ц.Оюундарь томилогдон ажиллаж байгаа. Харин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ц.Мөнхтөрийг саяхан МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн даргаар томилсон юм.
Н.Чимэг
Жалайр Зоригоо · 2016/02/26
АН амь тавих нь ээ
Зочин · 2016/02/25
Мөнхтөрийг овоо нуруутайхүн гэж бодож байсан, өөдгүй албан тушаалын ДОЛДОЙ байсан юм байна
Зочин · 2016/02/25
шүүхэд өөөд дуулиан туул
Зочин · 2016/02/25
Хурааамжаа төлөхөө больцгооёооо Тэртээ тэргүй хүн үзэх юм энэ тв-д байдаггүй юм чинь
Зочин · 2016/02/25
Oilgogdoj l baival bolooshde heree mine kkk
Зочин · 2016/02/24
эпирт гарах гэж бичихгүй ЭФИР гэж бичнэ