Хан Хэнтийн хүү хийморьтой байнаа
2016/02/26
Муу нүүрт хэмээх Гал бичин жилийн Сар шинийн баяраар Хан Хэнтийчүүдийг онцлохгүй байхын аргагүй байлаа. Тодруулбал өчигдөр буюу Шинийн 15-ны билигт сайн өдөр Хэнтий аймгийн баруун хойд бүсийн уралдаанд Хан хэнтийн хүү хөгжлийн сангийн тэргүүн Н.Учралын хул зүсмийн хүлэг 160 гаруй хурдан хүлгээс айргийн дөрөвт хурдалсан байна. Түүнчлэн Гал бичин жилийн баярт зориулсан Бөхийн барилдаанд “Их засаг” ОУИС-ийн бөхчүүд болох Монгол улсын Арслан Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар одтой сайхан барилдсан.
Мөн өнгөрсөн наадамд “Их засаг” ОУИС-ийн бөх Монгол улсын залуу Арслан Э.Оюунболд Монгол төрийн наадамд 9 даван түрүүлж арслан цол хүртэж од хийморьтой байсан юм.
Ер нь амжилтын нэг үндэс нь бэлтгэл сургуулилт юм. Харин дээрх бөхчүүдэд энэхүү нөхцөл боломжийг Хан хэнтийн хүү хөгжлийн сангийн тэргүүн Н.Учрал олгож байдаг сурагтай.
З.Гантулга