Дэлхийн 25 хэлээр чөлөөтэй ярьдаг хэмээн өөрийгөө тодорхойлдог Б.Аргогийн тухай 24 баримтыг хүргэж байна. Хамгийн сүүлд тэрбээр УИХ-д нэр дэвшихээ мэдэгдэж олны дунд дуулиан тариад байна.


1. Түүний аавыг Ё.Батсүх гэдэг. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат. Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа цолтой хүн бөгөөд НАХЯ-нд ажиллаж байжээ.

2. Арго багш өөрийгөө Тогоонтөмөр хааны 18 дугаар үеийн удмын хүн гэж ярьдаг. Тогоонтөмөр хааны үлдээсэн эд өлгийн зүйл ч түүнд хадгалагдаж байдаг аж.

3. Харин ээж Д.Цэнд-Аюуш нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат хүн бөгөөд нийтийн хоолны салбарт олон жил ажилласан туршлагатай тогооч байжээ.

4. Тэрээр нийслэлийн зургадугаар дунд сургуулийг 1984 онд төгссөн.

5. Эхээс гурвуулаа. Нэг дүү нь Голландад амьдардаг бол нөгөөдөх нь Германд байдаг.

6. Горькийн нэрэмжит Уралын их сургуулийг утга зохиолын хэл зүйч мэргэжлээр төгссөн. Мөн гадаад хэлний дээд сургуулийн англи хэлний багш орчуулагчийн ангийг оройгоор төгсчээ Утга зохиолын хэл зүйч, багш орчуулагч мэргэжилтэй.

7. Арго гэх нэрийг эмээ нь хайрласан гэж тэрээр ярьдаг ч жинхэнэ нэрийг нь Б.Ариунболд гэдэг тухай түүнийг таньдаг хүмүүс ярьдаг байна.

8. Арго гэдэг нь тэнгэрт байдаг одны нэр аж. Цөл дундуур усан онгоц чирч яваад алтан хурганы арьс авчирдаг эрэлхэг зоригтой, юмыг нээгч хүмүүсийг аргонавт гэж ярьдаг тухай тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

9. Тэрээр өөрийгөө хэл сурах төрөлхийн авъяастай хүн гэж тодорхойлжээ. Тиймээс ч “Нэг хүн хамгийн олон хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн” гэсэн Геннисийн номны номинацид бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа аж. Дэлхийн түүхэнд нэг хүн таван хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн тохиолдол байдаггүй байна. /Өөрийнх хэлсэн үг/

арогооо10. Тэрээр аравдугаар анги төгсөхдөө нэг тууж, нэг найраглал, 70 өгүүллэг, 120 шүлэг бичсэн байжээ.

11. Утга зохиол талдаа Р.Чойномыг шүтдэг гэнэ. Тэрээр өөрийгөө билгүүн номч Б.Ренчингийн шавь гэж ярьж байсан удаатай.

12. Арго багш дөрвөн жилийн өмнө хошин шогийн зохиол бичиж, продакшн байгуулж UB паласт тоглолтоо тавиад амжсан билээ. Түүний найруулан тавьсан “Хорин нэгэн мянга” нэртэй хошин шогийн тоглолтыг 200 хүн үзжээ. Бүр хошин урлагийн жүжигчдийг хүртэл дүэльд дуудаад амжсан. Тэрээр хошин урлагийг шинэ шатанд гаргаж, хөгжүүлнэ гэж байсан ч одоогоор нам гүм байна.

13. Тэрээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь шашин судлаач мэргэжилтэй, удган хүн.

14. Тэрээр 20 гаруй жилийн хугацаанд 13 мянга гаруй шавьтай болсон гэдэг. Анх 1991 онд англи хэлний багшаар 11 дүгээр сургуульд хуваарилагдаж байжээ. Түүнээс хойш өөрөө гадаад хэлний сургалтын төв нээн ажиллуулж байгаа юм.

15. Арго багш 2011 онд “Ард түмний хөдөлмөрийн баатар” гэдэг цолоор шагнуулсан. Арго багш тус шагналыг авсныхаа дараа “Над шиг 13 мянган шавьтай хүн “Ард түмний хөдөлмөрийн баатар” болоход ёстой яахав дээ хө” гэж хэлж байсан удаатай.

16. 2006-2011 оны хооронд англи, герман, франц, япон, солонгос, хятад хэлний гэрийн багш гэсэн зургаан сурах бичиг хэвлэж гаргасан. Эдгээр номууд нь долоо хоногт олон хувиар борлогдож, 10 саяар тоологдох орлого олж байжээ. Эхний удаад 333 хувиар хэвлэгдээд байсан тус ном хэдхэн хоногийн дотор дуусч байсан түүхтэй.

17. 25 орны хэл мэднэ хэмээн ярьдаг Б.Арго багшаас сэтгүулч “Та 25 орны хэлээр “шууд” гэдэг үгийг орчуулаад өгөөч” гэхэд нь нилээн бухимдангүй “Би яаж мэддэг юм” хэмээн хариулж байв.

18. Зав зайгүй номоо рекламддаг байсан Арго багш хэдэн жилийн өмнөөс бөөгийн шашин, тэнгэр тахих үзлийн тухай ярьж эхэлсэн. Түүнийг бөөгийн шашин руу эхнэр нь татан оруулсан гэдэг. Харин тэрээр өөрийгөө бөө биш тэнгэрийн тахилгач хүн гэдэг.

19. Тэрээр "Сэгсгэр муу Аргод баярлах ёстой” гэж хэлж явсан. Б.Арго багш бөөгийн шашиныхаа үзлээр Мөнх тэнгэрийн Даахий бурханыг 1000 хувь бүтээсэн гэдэг. Хүмүүс Б.Арго багшийн бурханыг авснаар ахуй амьдрал дэвжин дээшилж энэ насандаа л олз омгоор дүүрэн амьдрах учиртай гэж тэрээр ярьж байгаа.


арогооо20. Тэрээр "Сэгсгэр муу Аргод баярлах ёстой” гэж хэлж явсан. Б.Арго багш бөөгийн шашиныхаа үзлээр Мөнх тэнгэрийн Даахий бурханыг 1000 хувь бүтээсэн гэдэг. Хүмүүс Б.Арго багшийн бурханыг авснаар ахуй амьдрал дэвжин дээшилж энэ насандаа л олз омгоор дүүрэн амьдрах учиртай гэж тэрээр ярьж байгаа.

21. Тэрээр 1996 онд Монголын Уламжлалын Нэгдсэн Намд элсэн О.Дашбалбар, Д.Галина нартай хамт зүтгэж байв.


22. Сүүлд МАН-д гишүүнээр элсэе гэж хүсэлт гаргаж байсан гэдэг. Харин МАН-ын дарга асан Сү.Батболд нь түүний нэрийг сонсоод “Иймэрхүү хүмүүс манай намд элсвэл нэр хүндэд муу” гээд элсүүлэхгүй гэсэн гэдэг. Түүнд гомдсон Арго багш хожим АН-д гишүүнээр элссэн юм. Тэрээр АН-ыг хүнийг алагчилж үздэггүй, жинхинэ улс төрийн нам гэж тодорхойлж байлаа. Гэвч түүнийг АН мөн л элсүүлээгүй юм.


23. Түүний сахарын өвчин хүндэрч нэг жилийн өмнө нэг хөлөө тайруулсан юм.

24. Улс төрд ороход бэлэн байгаагаа тэрээр манай сайтад 2013 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Харин тэрбээр энэ жилийн сонгуульд БЗД-д нэр дэвшихээр болсноо албан ёсоор мэдэгдээд байна. Тэрбээр энэ талаараа "Өнгөрсөн 25 жилийн хугацаанд дандаа сонгож ирлээ. Сүүлдээ залхлаа. УИХ-ын одоогийн гишүүд улс орны төлөө ажиллахгүй байна. Би өөрийгөө ялна гэж бодож байна" гэсэн юм.

24tsag.mn