Алдарт эхийн I, II одонтой эхчүүдэд жилд нэг удаа төрөөс олгодог тэтгэмжийн мөнгө цагаан сарын өмнөхөн сураг дуулдаад алга болсон. Одонтой ээжүүдийн мөнгө журмынхаа дагуу тухайн жилийн нэгдүгээр улирал буюу гуравдугаар сарын 8-наас өмнө олгогдсон байх ёстой байдаг.

Гэтэл одоо хүртэл бараа сураг нь дуулдахгүй алга болчихлоо. Тэгсэн мөртлөө энэ оны гуравдугаар сарын 1 хүртэл шинээр одон авах хүсэлтэй ээжүүдийн материалыг аймаг, дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэс бүртгэж авч байгаа юм. Зургаан хүүхэдтэй, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянга, дөрвөн хүүхэдтэй, хоёрдугаар зэргийн одонтой ээжид 100 мянган төгрөг өгдөг. Мөн 0-3 настайд нь хүүхэд үрчилж аваад, хүүхдийн тоо дөрвөөс дээш байвал одонтой эхчүүдийн халамжинд хамрагдаж болдог ажээ.

Одонтой ээжүүдийн мөнгө журмынхаа дагуу тухайн жилийн нэгдүгээр улирал буюу гуравдугаар сарын 8-наас өмнө олгогдсон байх ёстой

Өнгөрсөн жил одонтой эхчүүдэд 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн өгсөн байна. Энэ жил дээрх мөнгөнөөс нээх хэтэрхгүй байх. Одонтой эхчүүдийн мөнгийг улсын төсвөөс санхүүждэг учраас төсвийн бүтэц гол нөлөө үзүүлдэг. Сангийн яам одоогоор Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм. Журамт заасны дагуу олон улсын эмэгтэйчүүдийн баяраас өмнө одонгийн мөнгийг өгөх байлгүй хэмээн төр засагтаа найдахаас.

Т.Буянаа