Нийслэлийн хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилгууд нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй. Нийслэлийн Захирагчийн албанаас “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж уг саналыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжсэн байна.

Хөтөлбөр хэрэгжиж гадна хашлага хийцийг дулаалсанаар дулааны эрчим хүчийг хэмнэж 3,4 хорооллын хэмжээний орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах нөөц бий болох юм. Энэ нөөцөөр дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой. Мөн барилгын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. ДТШ-ийн ажлын хүрээнд хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар таазны дулаалга, гадна орцны цонх, хаалга солих ажил хийгдэнэ. Ингэснээр оршин суугчид дулаан тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Т.Буянаа