Эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 5.6 хувиар их байна
2016/02/27
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1897 орон дээр 2003 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Орны ачаалал 5.6 хувиар их байгаа хэдий ч өмнө долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 54.4 хувиар буурчээ. Шинээр хэвтсэн өвчтний 221 буюу 54.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн байдлаар мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 81.2 хувийг эзэлж, олон жилийн дундаж болон өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 145 тохиолдлоор нэмэгджээ.