Өнөөдөр "Гэр бүлийн өдөр"
2016/02/28
Өнөөдөр нийслэлчүүдийн "Гэр бүлийн өдөр" тохиож байна.
“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ сарын 8-ны өдөр “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагдан гарсан.
Цаашид сар бүрийн сүүлийн долоо хоногийн Ням гарагт нийслэлчүүд Гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болох юм.
Үүгээр дамжуулан гэр бүлийн тухай ойлголт, үнэ цэнэ нийгэмд бэхжих бөгөөд хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо солилцон, чөлөөт цагаа гэр бүлтэйгээ зөв боловсон өнгөрөөхөд нь тус болох юм.
mnews.mn