12798865_1687052658240704_1553852964477115323_n

БҮГДИЙН ХООРОНД ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛАЛ НЭРИЙН ДООР ХУВААЖ ХАЯАД УЛС ОРНЫГ ЭВ НЭГДЭЛГҮЙ БОЛГОЖ ЭЗЛЭХ БОДЛОГО МАШ САЙН ХЭРЭГЖИЖ БАЙГАА УЛС БОЛ МОНГОЛ

Евангел, Католик, Православ, Ватикан, Мүүн, Мормон, Лал, Шири-шири, Шар, Хинду, Йог, Кабала гээд бүх шашин Монголд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж зарим нь улс төрд нөлөөллөө тогтоож эхэлсэний жишээ бол Мүүн юм.
Өнөөдөр Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастор ахлагчдын холбооноос Мүүнизм урсгал нь Христийн шашинтай огт холбоогүй гэж мэдэгдлээ. Мүүнизмийн гаж урсгалд Христийн шашин болон христэд итгэгчдийг хамаатуулан мэдээлэхгүй байхыг хүслээ.

Мүүнизм болон өөр бусад гаж урсгалуудад, танихгүй хүнтэй гэр бүл болгох, нийгмээс тусгаарлах, гэр бүлтэй нь уулзуулахгүй байх зэргийг шаарддаг бөгөөд эдгээр зан үйл нь Христийн шашны Библийн номлолоос эсрэгээрээ байдаг гэсэн юм. Монголын Эвангелийн эвсэл нь шашны гаж урсгалаас итгэгчдээ хамгаалах, олон нийтэд христийн номлолыг хүргэх, бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт нийт зөвхөн евангелийн 500 гаруй сүм чуулганы үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ. Улс орон даяр бол 6.000 христийн сүм үйл ажиллагаа явуулдаг ажээ. Аюул!!!

http://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1687052658240704/?type=3&theater

Эх сурвалж: www.fact.mn/261771.html