Амьдралтай тэмцэлдэж буй бяцхан охинд 1000 төгрөг хандивлацгаая
2016/02/28
Одоогоос гурван жилийн өмнө бүсгүй үрдээ сахуу, хөхүүл ханиад, татран, гепатитаас сэргийлэх тавт вакциныг хийлгэжээ. Гэтэл тариулсны маргааш үргэлж хайр, аз жаргалыг мэдрүүлдэг охинынх нь бие муудаж эхэлсэн байна. Эмнэлгээр удтал явсны эцэст “West syndrome” буюу тархины архаг хүчилтөрөгчийн дутмагшил өвчин болохыг тогтоосон аж. Уг өвчнийг Монголд эмчлүүлэх боложгүй тул охины эцэг эх хандив цуглуулан Солонгос улсыг зорьжээ. Гэвч эмчилгээ хийлгэн гурван жилийг ардаа үдсэн ч охины бие илааршилгүй өдгөө үхэл амьдралын дэнсэн дээр тогтон байна.
Тэрбээр Сэхээн амьдруулах тасагт шилжсэн бөгөөд өдөрт 1.2 сая вонны өртөгтэй аппаратын хүчээр амьсгалж буй юм. Хэрэв бяцхан охины бие сайжирч энгийн тасагт шилжвэл шийдвэрлэх хагалгаанд орох юм байна.
Ээж, аавдаа амьдралын гэрэл гэгээ нь болж мэндэлсэн Зүмбэр охинд тусламжийн гараа сунгацгаая. Далайд дусал нэмэр болдог шиг хэн бүхний багахан ч гэсэн тус охины хувь заяаг шийдвэрлэхэд чухал алхам болох биз ээ.
Хандивын данс: ХААН банк 5099106868
Төрийн банк 102500241658
Солонгос - KEBank 620177761513
Данс эзэмшигчийн нэр: Амгалан Зүмбэр
Утас: Солонгос 01046710431, Улаанбаатар 99028767
Зочин · 2016/03/01
Haana baigaa be
Зочин · 2016/02/29
nice
Зочин · 2016/02/28
Waktsin gdg chin bvh l hvvded hiideg shvvdee harin emch nariin buruutai vildlees bolj uchnuun hvvhed ervvl mendeeree hohirch bna
Зочин · 2016/02/28
Аливаа юмыг хүүхдэдээ хэрэглэх бол судалж байж хэрэглэж баймаар юм хүмүүсээ.