Хамба лам Чойжамцад хаягласан захидал: Ард нийтийн зан ааш, хүмүүжил төлөвшил, ёс зүй улам бүр муудсаар байна
2016/02/29
-Номоо хурж байгаа хэлбэр, сүсэгтэнүүдээ өөртөө татаж байгаа зан үйлд өөрчлөлт хийх цаг ирсэн-
Өнгөрсөн өдрүүдэд Мүүнийн шашинтай зэрэгцэн хамба лам Чойжамцад хаягласан нэгэн иргэний захидал олон нийтийн анхаарлыг татав.
Уг захидалд,
“Далай ламын сургааль номоо айлдаж байгаа ерөнхий дүр төрх, хэв маяг, донж төлөвийг ажиглаж байхад ламтаны илтгэх урлагийн чадамж, энгийн даруу байдал, өөрийнхөө санааг товч тодорхой илэрхийлж түмэн хэлийн хүмүүст ойлгуулж чадаж байгаа байдал, тэдний сэтгэл зүрхийг татаж догдлуулж чадаж байгаа чадвар, телевиз хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах ур дүй зэргээс үлгэр авч маш их зүйлийг харж суралцаж болохоор байна.
Үүнтэй харьцуулбал хувь хүний эрх гэдэг талаас нь харж болох ч манай сүм хийдүүдийн хамбууд, нэр нөлөөтэй лам нар үнэтэй машин, утас, үнэтэй хөөрөг эд юмсаараа өрсөлдөж энд тэнд бизнес, улс төр ярьсан хүмүүс л байх юм. Яг л өнөө “Бяруу болоогүй байж бухын баасаар баана “ гэдэг шиг. Үүний цаана ард иргэд тэнийг аажмаар хүндлэхээ больж эхлэхтэй зэрэгцэн бурханы шашныг үнэлэх үнэлэмж бас буурч байгааг анхаараасай билээ.
Монголын сүм хийдүүдийн уншлага, хурал номоо хурж байгаа хэлбэр, сүсэгтэнүүдээ өөртөө татаж байгаа зан үйлд өөрчлөлт хийх цаг ирсэн байна хэмээн бодогддог. Учир нь буддын шашныг дамжуулж авсан азийн улс орнуудыг харж байхад тэд өөр өөрсдийн төрөлх хэл дээр хөрвүүлж, түүндээ үндэснийхээ зан заншил соёл уламжлалыг шингээж, баяжуулж, хөгжүүлж, нутагшуулж чадсан байх юм. Ингэлээ гээд тэд муудаагүй хүн зон нь амгалан тайван, улс орон нь хөгжингүй болж чадаж.
Гэтэл бид энэ шашныг түвдүүдээр дамжуулан тэдний хэлээр авч тэдний хөгжүүлсэн нэгэн салбар урсгалыг дагаж биширч бас үе үеийн мэргэд маань энэхүү хэл дээр бүтээл туурвилаа туурвиж ирсэн байх юм. Хүн амын дийлэнх хэсэг маань энэхүү шашныг хүндэтгэн биширдэг атлаа манай улс төрчид, улмаар ард нийтийн зан ааш, хүмүүжил төлөвшил, ёс зүй, дэг жаяг улам л доголдоод бие биенээ, улс орноо хайрлах хамгаалах явдал өдөр ирэх тусам муудсаар л байна. Бид хүн төрөлхтөний бий болгосон хамгийн аугаа сургааль номлолын нэг, өөрсдийнхөө бишрээд байгаа Буддын сургаалыг ойлгохгүй, үл тоомсорлох байдлаар хандаад байх шиг. Энэ нь сургаальдаа бус түүнийг дамжуулж ашиглаж байгаа арга барилд байгаа болов уу хэмээн таамаглана”гэжээ.
Б.Цэцэ
Buzznews.mn
иш · 2016/03/01
Манайд шинэчлэгдэж салхи ороогүй газар чинь гандан хийд дээ. Ядахдаа хог, хир даагинаасаа салаагүй, маш бүдүүлэг хоцрогдсон газар болжээ. Үйл ажилгаагийн нь ярих ч юм биш. Тэгээд л гадны шашны янз бүрийн урсгал чөлөөтэй орж ирэн маш нарийн зохион байгуулалтай үйл ажилгаа явуулж цөөхөн ард түмнийг ялангуяа залуучуудыг хэд хуваагаад авчихлаа даа. Гандан хийдэд 60 гарсан хүмүүс л очих боллоо. Лам нар нь хэдэн халтар төгрөг хөөгөөд амирлангуй дүр эсгээд
Зочин · 2016/03/01
энэ өвгөн болиосой
Зочин · 2016/02/29
Oo nogoo hyatadiin hambad morgood mongo awaad bgaa lam nariin yavuulga uu. Manaihan ch amarhan hagaraldah yumoo. Heden haltar togrog bhad boloh yum ba
Зочин · 2016/02/29
nice
Очир · 2016/02/29
гандан хийд ард түмэнд нэг ялангуяа зөөлөн сэтгэл бий болгоход их хэрэгтэй зүйл.Өнөөдрийн 60 _70 настанаас эхлээд шашны дэг жаягийг мэдэхгүй хүн маш олон.Үүнд гандан хийд л гол нөлөө үзүүлэх ёстой байх.Ганц хамба л яриад байдаг.Манай хошин шогийнхоноос эхлээд үүний ач холбогдлыг ердөө ч ойлгохгүй юм.Болдогсон бол монгол хэлээр л энэ уншлага энэ тэрээ хийж тарни энэ тэр нь ч монгол болбол хэрэгтэй байнадаа
Зочин · 2016/02/29
humuusiin ugsun munguur yu hiideg bainaa, bohir zavaan, uchnuun unetei tarifaar uilchilj baij denduu, uursduu ideed targalaad suuj baidag baihdaa, Janraisagt murguhuur orohod nil shoroondoo daragdsan b.g, ene olon lam naraaraa tseverlegee hiilgehed yaanaa
Bydhyy · 2016/02/29
Hamba lamaa ogtsryyliya.gej bgaa yam yy.Baij boloh l doo.
Зочин · 2016/02/29
Гандан маш муу менежментэй нь үнэн ш дээ. Тэгэхэд бөмбөгөриин хажуудах хиид сайхан цэвэр лам нар хүүхдүүд нь боловсон тохилог шдээ . Үлгэр дууриал аваач гандангиин лам нарын орхимж хувцас бишээ. Ээлжиин хувцастай болмоор доо.тарифыг больмоор юм. Тэгвэл хүн амын диилэнх нь буддаг шүтдэг шдээ. Лам нарын харьцаа муу их зантай .............
zochin · 2016/02/29
Yag unen.Tuv gandan gehed bohir zavaan ali huuchnaaraa baih yum.Shashniig hurtel bayan yaduugiin yalgaa toirohgui yum.Ashigch bayan lam nar ih bolj.Miniiheer Gandan tegchilen hiid olon niitiin murguj byasalgal hiideg gazar yumsan.Tordoj ungu zusiig ni saijruulj hural nomoo hiihdee hurtel tsever tsemtsger zohion baiguulalttai baimaar b.a Ene chin urlag soyoloos yalgaagui humuusiin setgelgeend nuluulj humuujuulj baih yostoi gazarsan.Orchin baidaliig ni haraad uneheer uram hugardag.