24 баримт: Монголчуудыг талзуулаад буй МҮҮН-ийг Европын парламент аюултай гэж үзжээ
2016/03/01
“Цэнхэр үст Цэрэн” гэх нэрээр танигдсан Э.Цэрэндолгор МҮҮН-ий шашны урсгал боловсролын салбарт төдийгүй, Монгол Улсад газар авч байгаа талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татаж, нийгмийн сүлжээнд халуун хэлцэл өрнүүлээд байгаа билээ.
Тэгвэл цахим ертөнцөд хүчтэй газар аваад буй МҮҮН-ий шашны талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. МҮҮН-ий шашны үүсгэн байгуулагч нь Мүн Сон Мён гэгч аж.
Баримт 2. Мүн Сон Мён 1920 оны хоёрдугаар сарын 25-нд мэндэлж, 2012 онд 92 насандаа таалал төгссөн юм.
Баримт 3. Тэрбээр Өөрийг нь бурханч хүн байна гэж хэлсэн америк хүний үгэнд итгэж шинэ шашны урсгал үүсгэн “Эв нэгдлийн хийд” гэгч нэртэй байгууллагыг үндэслэжээ.
Баримт 4. Мөн өөрийгөө Есүсийн алдааг залруулах шинэ Исүс хэмээн зарлаж байв.
Баримт 5. Мүн Сон Мён эхнэр Хан Хакчагийн хамт “Шашны ивээл хайрлах” нэрийн дор дэлхий дахинаа олон хүнийг нэг дор хуримлуулах ёслолыг үйлдэж, энэ төрлийн бизнесээр хөрөнгөжсөн байна.
Баримт 6. Мүүн 1995 онд Сөүл хотноо 360 мянган хосыг нэг дор гэрлүүлж байжээ.
Баримт 7. Тэд хүмүүсийн зургийг авч, хоёр сар гаруй судласны эцэст заяаны ханийг нь олж өгдөг. Улс үндэстэн, шашин шүтлэг гэрлэлтэд огт хамааралгүй гэж үздэг байна. Мүүний шашинт хосууд диваажинд хүрэх замд хамтдаа тэмүүлэн, залбирч гэр бүл болох ёстой гэж үздэг. Тиймээс ч огт танихгүй хүмүүс хоорондоо гэр бүл болох нь элбэг.
Баримт 8. Оюун санаагаараа нэгдсэнээр цэвэр ариун гэр бүл болно. Мөн муу ёрын сатан сүнсний нөлөөгөөр Адам, Ева бэлгийн харьцаанд орж, хүн төрөлхтний нүгэл эхэлсэн гэж үздэг. Үүнийгээ тэд Есүс онгон охиноос төрсөн гэдэгтэй холбон тайлбарладаг. Тиймээс Мүүний ёсоор гэр бүл бологсдын хувь заяаг Мүүн өөрөө хариуцна гэдэг юм.
Баримт 9. Мүүний адислалаар гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ Мүүний халамжинд өсгөх ёстой. Эцэг эхээс нь хол ийнхүү өсгөхдөө тэдний хүүхдэд “Чиний жинхэнэ эцэг эх бол Мүүн болон түүний эхнэр” хэмээн заадаг байна.
Баримт 10. Харин ганц бие Мүүний гишүүдийг гэрлэлтэд ихэд яаруулдаг. Заяаныхаа ханьтай учрахад тань Мүүн туслана гэж ухуулдаг.
Баримт 11. Христийн сүмийн гишүүд хоорондоо гэрлэж болдог бол Мүүнд хэзээ ч зөвшөөрдөггүй, зөвхөн Адислалын ёслолоор гэрлүүлдэг зарчимтай.
Баримт 12. Өглөө тогтмол цагт босч “аав” хэмээн дууддаг Мүүн гуайд мөргөж ээлжийн дагуу хоолоо идэцгээн тус, тусын ажил, хичээлдээ гарцгаадаг байна. Баг болон хуваагдаж гадуур гаран оймс, бал, дэвтэр, түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын зүйлийг хүмүүст зардаг байна. Тиймээс шашнаар дамжуулан мөнгө олж байна хэмээн шүүмжлэх хэсэг нь ч бий.
Баримт 13. Ингэж бараа зарах нь сайн сайхны төлөө хийж буй үйлдэл хэмээн шашны номлогчид нь сургадаг ажээ. Учир нь олсон мөнгийг нь нийтийн сайн үйлсэд зарцуулах тул бурханд өгч буй өргөл хэмээн үздэг байна.
Баримт 14. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Япон, АНУ явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэд хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий.
Баримт 15. Мүүн “Хүний гадаад төрхийг хараад дотоод мөн чанарыг нь таньж чадахгүй учраас гэрлэлт харилцаан дээр үндэслэх ёстой” хэмээн номлож, нөлөөгөө өргөжүүлжээ.
Баримт 16. Мөн химийн болон зэвсгийн үйлдвэр, уул уурхай, эмийн бизнесийг сүмийнхээ адил өргөжүүлж, эд баялгаар дамжуулан нөлөөгөө өргөтгөж байсан хэмээн барууныхан тайлбарладаг.
Баримт 17. Олон нийтийн байгууллага байгуулж, их дээд сургууль, буяны байгууллагад хандив өгөх зэргээр хүрээгээ тэлсэн байна.
Баримт 18. Мүүн 2004 онд АНУ-д айлчлахдаа өөрийгөө бурханы элч хэмээн тунхаглаж, коммунистуудын эсрэг үзэлтэн гэж танилцуулж байжээ.
Баримт 19. Олон улсын шинжээчид Мүүний урсгалыг “хүний сэтгэцэд хортойгоор нөлөөлдөг, ялангуяа хүүхдийн ухамсарт хүчтэй нөлөө үзүүлж, оюун санааны хөгжлийг сааруулдаг” гэж үздэг юм байна.
Баримт 20. Европын парламент “Мүн Сон Мён гэгчийн үүсгэн байгуулсан Эв нэгдлийн сүм урсгал, үйл ажиллагаа нь нийгэмд тодорхой аюул тарих уршигтай. Тиймээс бүх Засгийн газрууд Мүүний урсгалд ямар нэгэн онцгой статус олгохгүй байх, өөгшүүлэхгүй байх, ямар нэгэн онцгой тусгай эрх өгөхгүй байх. Бүх улс орнууд Залуучууд, соёл, боловсрол, мэдээлэл, спортын комисстоо Мүүний дагагчдын үйл ажиллагааны талаар болон нийгэмд бий болгох аюулыг мэдээлэх”-ийг уриалж байжээ.
Баримт 21. Энэ шашин дэлхий дээрх хамгийн гаж шашны тоонд зүй ёсоор ордог тул зарим улс оронд хуулиар хоригложээ.
Баримт 22. Герман, Их Британи болон Шенгений 14 улсад “үзэл бодол нь залууст буруу нөлөө өгөх аюултай” хэмээн үзэж Мүн Сон Мёныг тус орнуудад нэвтрэхийг хорьсон. Мөн АНУ, Япон зэрэг орнууд ч “шинэ Есүс”-ийг хэсэг хугацаагаар хилээрээ нэвтрэхийг хориглож байсан аж.
Баримт 23. Коммунист хүмүүжилтэй, 26 настайдаа гурван сар шоронд хоригдсон. 28 настайдаа “олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан” хэргээр нутагтаа таван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд хоёр жилийг өнгөрөөж байхад нь Солонгосын дайн эхэлж суллагдаж байжээ.
Баримт 24. 1955 онд Мүн Сон Мён өөрсдийнх нь ашиг сонирхлын эсрэг зүйлийг олон нийтэд ухуулсан болон садар самуун зэрэгт буруутгагдан дахин гурван сар хоригдож байжээ. Мөн ондоо хуурамч бичиг баримт үйлдсэн, цэргийн албанаас зугтсан үндэслэлээр дахин шалгагдсан. 1982 онд АНУ-д амьдарч байхдаа татвар нуун дарагдуулсан, хуурамч баримт ашигласан хэргээр 1.6 сар хоригдох ялаар шийтгүүлсэн.
Эх сурвалж: 24tsag.mn
Зочин · 2016/03/02
хэн ичдэг болоосой ингэж тэнэг юманд итгэж хайран цаг хайранч амьдарлаа үрэх гэж чаваас даа зайлуул
Зочин · 2016/03/01
hujaa bayartsogt bas yawjil bna nowsh tenger nirgeesei